Уламжлалт аргаар ядаргаагаа хэрхэн тайлах вэ?

19783

Хаврын халгай таны ядаргааг арилгана
Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед монголчууд өргөн хэрэглэдэг. Иймээс та доорхи хоёр аргын нэгийг сонгоорой. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Үүнээс гадна 200 грамм хэмжээтэй халгайн навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш нь харанхуй газар хадгалж, 8-н хоногийн дараа сайтар зайлсны эцэст шүүж авна. Тэр уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. 500 грамм ийм ундааг 3 долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог. Ер нь зүрхний ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь батлагдсан юм.
Хивэг ямар ч эмнээс илүу тустай
Биологийн ухааны доктор Ж.Шагж “Хүн ба амьтны бүдүүн гэдсэнд дулааны үүсэх үзэгдэл” эрин зууны нээлт хийсэн билээ. Элэг цөс, ходоод гэдэсний өвчтэй 1000 гаруй хүнийг хивэгээр хооллоход эмгэг нь бараг 100 хувь засарчээ. Хивэг идсэнээр амин дэм, эрдэс бодис, эссэнциал, кокарбокеилаз зэрэг эм бэлдмэл хэрэглэх шаардлагагүй юм. Хивэг олдоцтой, хямдаараа ямарч хоолноос давуу билээ.
Урт наслах жор
Энэ жороор найруулсан рашааныг хүртсэн хүн өтөл насыг хүртэл эрүүл чийрэг байх юмуу одоогийн өвчнөөс салах нь лавтай юм. 1 кг хушны самрыг ширмэн уутанд нүдэж нунтаглаад 3 л шилэн саванд хийж, дээрээс нь буцалсан халуун ус хийнэ. Нунтагласан самрын дээр 1 см илүү усан бүрхүүл тогтсон байхаар усыг хийнэ. Савыг хуванцар таглаагаар таглаж харанхуй дулаан газар тавьж 4 хонуулна. 4 хонуулаад дээрээс нь 72%-ийн эмнэлгийн спирт 1 л хийж 24 хоног байлгана. Үүний дараа уг шингэнийг олон давхар маарлиар шүүж 1 кг зөгийн бал хийж сайтар хутгана. Тэгээд савтай зүйлээ дулаан харанхуй газар 4 хоног тавина. Энэ хольцыг бараан өнгийн лонхонд юүлж савлаад хөргөгчинд хадгална. Түүнээс 1 хоолны халбагыг хоолноос 15 минутын өмнө өдөрт 3 удаа ууна. Үүнийг ууж байхад тамхи татах, архи уухыг хатуу цээрлэнэ.
Сонгино эм
1.    Сонгиныг нухан шүүсийг нь самбайнд шингээн хамрын нүх рүү хийж нусгайтлыг эмчилнэ.
2.    Чихээр хатгуулбал сонгины шүүс тусаана.
3.    Чих дүлийрвэл сойгиноор бөглөх сайн. Мөн чих өвдөх, булагтахад архинд сонгино, сармис хийж 7-10 дусаана.
4.    Монгол эмийн жоронд сонгино нойрыг сайжруулах чадалтай гэжээ.
Энэ зорилгоор сонгины үрийг чанаж ууна. Нойр муудаж мэдрэлийн ядаргаа болсон үед сонгинын хандмал, идээшмэл хэрэглэнэ.
5.    Хөлийн эврийг эмчлэхийн тулд сонгины булцууг авч цэвэрлэн шилэн аяганд хийж дээрээс нь цуу нэмнэ. Үүнийг дулаан газарт хонуулна. Хөлийн эвэр дээр өглөө, оройдоо 1 зүсэм сонгино тавьж алчуураар бооно. Эмчилгээг хэдэн өдөр хийнэ. Шөрмөс сунахад сонгино жижиглэн.хэрчээд нүдэж нунтагласан элсэн чихэртэй хольж, даавуунд маш зузаан түрхээд өвдөгний тушаа тавьж бооно. Сонгино шим тэжээл арвин бөгөөд хоол шингээлтийг сайжруулдаг. Мөн сонгинонд нян устгах ургамлын зүйл агуулагддагтул ходоод гэдэсний халдварт өвчинд тустай.
6.    Гэдэсний хялгасан хорхойг туулгахын тулд сонгины 5-6 булцууг тасалгааны халуун бүхий аяга усанд байлгаж шүүгээд бургуй тавина. Сонгино аливаа загасны махны хорыг тайлах чадвартай.
Ядаргаатай болон байнга толгой өвдөхөд хэрэглэдэг эмийн бус шилдэг эмчилгээний нэг бол хонины толгой хуйхалж хярваслаад хамар, ам, нүд, чих, нугас зэрэг бүх л нүх сүв болгоноор сонгино чихэж битүү чанаж /чанахдаа гүзээнд нь эсвэл битүү саванд/ шөлийг нь ууж тархийг нь халуунаар нь иднэ. Үүнийг 4-7 удаа хэрэглэнэ. Ядаргаанаас болж ам муруйхад энэ аргыг хэрэглэнэ. Хатиган дээр сонгиныг зүссэн талаар нь тавьж 4-5 цаг болгоод ойр ойрхон солиход амархан хагарч эдгэнэ. Мөн шөрмөс сунахад сонгиныг даавуунд маш зузаан түрхэж өвчний хөндүүр хэсэг дээр тавьж бооно. Архинд сонгино хийж хандлаад хандыг нь чих өвдөх, булагтахад багаар дусаадаг. Сонгиноор шамбарам өвчнийг анагааж болно. Үүний тулд зузаан ваар саванд 1 литр сүү хийж, дээрээс нь 4 ширхэг сонгино хийнэ. Саваа таглаж зууханд сайн халааж аваад дээр нь 5 см нүхтэй модон таглаагаар таглаж, нүхэнд нь хошногоо тааруулан сууж уураар нь утна. Дараа нь тосолж амраана. Долоо хоногт 1 удаа утаж, нийтдээ 2-3 хэрэглээрэй. Харин хөлийн эврийг сонгиноор арилгахдаа 1 булцууг авч цэвэрлэн хэрчээд шилэн аяганд хийж дээрээс нь цуу нэмнэ. Энэ бэлдмэлээ 1 хоног дулаан газар тавьсаны эцэст сонгиноо авч хөлийн эвэр дээрээ зүсмийг 2 удаа тавьж алчуураар дарж бооно.
Урт наслахын бас нэг нууц
Америк эрдэмтэн ярихдаа: “…Илүү калорийг биедээ авна гэдэг бол хоол боловсруулах эрхтэнүүдээ маш том тэмцэлд хүргэж байгаа юм. Үүний үндэслэн зүрхний цохилт, цусны эргэлт, амьсгалын хэмнэл, энэ бүгдийгээ нэмэгдүүлж элэг бөөрөө хэмээс хэтэрсэн ажил гүйцэтгэхийг тулгадаг. Хүн өөрийнхөө бүтээл машин механизмын ямарч хэсгийг сольчихдог боловч бурханы бүтээл болох хүний ямарч эрхтнийг тэр бүрий солих боломжгүй. Иймээс та биеийн өндрөөсөө 100-г хасаад үлдсэн нь таны зүй ёсны жин гэдгийг мэдэх болохоор дэндүү хэтрүүлэхгүй байхад санаа тавих эзэн нь та өөрөө. Өдөрт 1500-1800 калори бүтэцтэй хүнс хэрэгцээг хангах ба тослог, чихэрлэг зүйлээс татгалзахыг зөвлөж байна.
Гэдэсний шөл хүч тамирыг сэргээдэг
Хавар намрын улиралд хүмүүс бие сэтгэлийн ядаргаанд орж ихээр тамирддаг. Ажлын ачааллаас үл хамаарах ийм ядаргааг тайлах мөн түүнээс сэргийлэх энгийн хялбар арга нь бидний шувтарч хэрэглэх нь бүү хэл хүнсний зүйлээс хасагдсан гэдэс буюу дотор мах юм. Гэтэл гэдэсний шөлийг халуунаар нь уух, халуун шөлөнд орох нь биеийн тамирдлыг сэртээж элдэв өвчнөөс сэргийлж чадахуйц бат бэх цайзыг бий болгодог гэнэ.
Орой гүйх хэрэгтэй
Япончууд өглөөний гүйлтийг зүрхний шигдээс болоход нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Өглөөгүүр гүйдэг хүмүүсийн цусны судсуудад бөөгнөрөл үүсэх магадлал орой гүйдэг хүмүүсийнхээс их байдаг гэнэ. Цус бүлэгнэх чанар нь өглөөдөө өдрийг бодвол 6% их, харин оройдоо 25% бага байдаг. Ийм учраас Японы эрдэмтэд оройн цагаар гүйж байхыг зөвлөж байна.
Биеийн чалх муудсан үед хэрэглэж болно
Сармисны найрлаганд нян устгах чадалтай 3 төрлийн антибиотик, хүхэрт бодисууд, В, С витамин, эфирийн тос, фитостерин, нүүрс, ус, сахар, аргоник хүчил, эрдэс давс, бага зэрэг өөхөн тос ордог бөгөөд организмыг өөх тос, судасны хананд наалдсан хэрэггүй наалдаснаас цэвэрлэж бодисын солилцоог сайжруулан судсыг уян хатан болгодог. Үүний үр дүнд зүрхний шигдээс, судасны хатуурал, саа өвчин, хавдар үүсэхээс хамгаалж, толгой өвдөхийг зогсоон, нүдний харааг сайжруулна. Мөн биеийн чалх муудсан ядарсан, нойргүй болсон үед хонины толгой хуйхлан хярваслаад нүд, чих, хамрын нүхэнд сармисны хумснууд хийж бага зэрэг устай гүзээнд битүү чанаж 5-7 удаа хэрэглэвэл үр дүнгээ өгнө.
Улаан чинжүү чалх сайжруулдаг
Ходоод муудан чалх буурсан ахимаг насны хүн улаан чинжуү 50 гр-ийг 3 амны халбага зөгийн бал, хуурай сүүний хамт зуурмаг болгоод эмийн журмаар өглөө эрт бага багаар хүлхэж идэхэд биеийн илчийг сэлбэж зүс царай өнгөжин ямарч хүний чалх сайжирдаг.
Явган явбал ухаан сайжирна
Явган явах нь оюуны хөгжилд онцгой нөлөөтэй болохыг Японы эрдэмтэд нотолжээ. Босоо байдалд байхад хөдөлгөөн, мэдрэмж, ой тогтоолтыг хариуцсан тархины эд эсүүд илүү хагждөг болохыг 2 жил судалсны үндсэн дээр олж тогтоосон Японы эрдэмтэд аль болох явган явахыг санал болгож байна.
Хэвтрийн хөгшинд халгайн ханд өгвөл дороо сэргэнэ
1.    Удаан үнээ, цагаан ямааны сүүг хаврын цагт буцалгаж өгвөл харшлааг гаргана.
2.    Хонь ямааны олгойг угааж цэвэрлээд дотор нь мах ногоо хэрчээд, давс өргөст хэмхтэй хийж, амсрыг нь утсаар боож, чанаж өгвөл тамир орно.
3.    Гүүний сүүний архинд шар чихэр, үзэм, орхбодой зэргийг хийж, урт хугацаагаар орой үдэш өгвөл биеийн тамир тэнхээ нэмэгдэж, архаг өвчнийг засна.
4.    Халгайн идээшмэлийг эдгэрэлт удаантай, бүх төрлийн архаг өвчин, биеийн эсэргүүцэл суларсан үед хэрэглэнэ. Үүний тулд аяга буцлам усанд амны том халбагаар халгайн навч хийж, 10 хоромын хугацаанд идээшүүлж, хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Хаврын шинэ халгайн навч туйлын ашиг тустай.
5.    Хаврын халгайн навчнаас 200 гр-ыг авч, 0,5 л-ийн архинд буюу 50-60 хувийн спиртэнд хийнэ. Анхны шөнө цонхон дээр тавина. Үлдэх 8 хоногт шкафанд харанхуйд байлгана. Шүүж, базаад цайны халбагаар өглөө өлөн элгэн дээрээ хоолноос хагас цагийн өмнө ба шөнөдөө 1 цайны халбагыг унтахын өмнө өгнө. Бүх шилтэйг ууна. Ингэхэд та цоо эрүүл болж, зүрхний ажиллагаа, цусны эргэлт сайжран, хөдөлгөөн хөнгөрөн судасны хатуурал арилна.
6.    Нэг хоолны халбага хальстай буудайг 2 шилэн аяга усанд хийж, 30-40 хором буцалгана. Дээр нь 1 хоолны халбага зөгийн бал нэмж жаахан буцалгана. 50 гр-аар өдөрт 3-4 удаа бүлээн ба хүйтэн ууна. Энэ нь хүнд /хөгшин бие, бие султай хүүхдэд/ тэжээллэг хоол болно. Хүч сэргэнэ. Эрчим хүч өгнө.
7.    Бие суларсан, хөгширсөн, хүнд өвчтэй байгаа, мэс засал хийлгэсэн хүн дараах уусмалыг ууваас тамир орно. Нэг шилэн аяга овъёосыг хальстай нь авч хүйтэн усанд хэд дахин угаана. Дээр нь таван шилэн аяга хүйтэн ус нэмэн гал дээр тавьж, зөөлөн галаар ширгэтэл буцалгаад шүүнэ. Дахин буцалгана. Мөн үүнийхээ дээр 4 цайны халбага зөгийн бал нэмж бас дахин 1 буцалгана. Ингэсний дараа сая хэрэглэж болно.
8.    Хоёр хоолны халбага нохойн хощууны хуурай жимсний үр авч, 0,5 л ус хийж, 15 хором хугацаагаар зөөлөн гал дээр буцалгаж, хучиж шөнөжин хандална. Өглөө нь шүүгээд зөгийн балтай хольж, өдөржин яг цай шиг устай хольж ууна. Ингэвээс таны биё чийрэгжиж хүч тамир нэмэгдэн судасны хатуурал арилах болно,
9.    Усан үзэм тамир тэнхээг сайжруулна. Үүнийг өдөрт 3 удаа хоолноос 1 цагийн өмнө, нэг шилэн аяганы 1,2-оос эхлэж ууна. Уух тунг аажим нэмэгдүүлж, 1-1,5 сарын дараа 1-2 шилэн-аяга болгоно. Үүнийг шижин, таргалах, ходоодны шарх, уушигны өвчнөөс бусад өвчинтэй хөгшин, тамир алдсан хүн ууна.
10.    Нохойн шээрэнгийн жимсгэнийг хатааж, архинд дэвтээж уухад тамирыг нөхнө.
11.    Цагаан соёоны үндсийг хар цайнд хийж, 21 хоног дэвтээгээд өдөр бүр унтахдаа 1 лан уувал тамирыг сайжруулж, бөөрний хийг засаж, өтгөн хатах гэмийг арилгана.

Эх сурвалж: Budda.mn

http://www.budda.mn/news/2459.html


URL:

Сэтгэгдэл бичих