ЯПОНЫ ХИЛЭЭР ГАРАХАД 1000 ИЕНИЙ ТАТВАР ТӨЛНӨ
Япон улсын Засгийн газар өөрийн хилээр гарсан хүн бүхэнд 1000 иений татвар ногдуулахаар шийдвэрлэлээ. Үүнийгээ “Олон улсын аялал жуулчлалд ногдуулах татвар” хэмээн тайлбарлаж байгаа юм байна. Хуульд зааснаар, хоёроос дээш насны гадаад, дотоодын бүх хүн уг татварыг төлөх үүрэгтэй бөгөөд онгоцны тасалбарын үнийн дүн дээр 1000 иен нэмж тооцогдох юм. Японы Засгийн газрын хийсэн урьдчилсан тооцоогоор энэхүү татвараас жилд 400 триллион иений орлогыг төвлөрүүлэх аж. Дашрамд өгүүлэхэд, Японы шалган нэвтрүүлэх албаныхан хилээр нэвтэрч буй хүний биеийн байцаалтыг шалгах явцад царай төрхийг автоматаар таних төхөөрөмжийг нэвтрүүлж, хүлээлгийн цагийг богиносгох технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Л.Мөнхнаран
Эх сурвалж: NHK
URL: