“Хөшигний” цаанаас Б.ОДХҮҮ тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа ДАРХАН аваргын үнэн нүүр ТӨРХ
Бөхийн холбооны маргаан туйлдаа хүрч байна. Адаг сүүлд нь хууль шүүхийнхэн нь хуулиа биелүүлэх гэсэн боловч хууль бус тамга тэмдэг ашигласан, эрх мэдэлтэй талд нь цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ үйлчилснээр үйл явдал өрнөлөө.
Тодруулбал, өчигдөр шөнө маргаантай талынхан бөхийн өргөөнд уулзаж асуудлаа шийдэх гэсэн боловч цагдаагийн байгууллага бүх хүчээрээ хамгаалалт гаргаж шүүхийн шийдвэр танилцуулах гэж байсан талынханыг дотогш оруулаагүй байна. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар тус үйл явдлын үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн сургууль болох “Аварга” дээд сургуулийн оюутнуудыг ч гэсэн дуудан бөхийн өргөөг хууль бусаар хамгаалуулсан байсан гэнэ.
Хэрэв энэ үнэн бол эрдэм ном сурч, бөхийн эрдэм эзэмшихээр гэр орноо орхин хотод суралцаж буй оюутнуудаа аварга та арай л хууль бус зүйлд ашиглаад байгаа юм биш үү.
Тэр ч байтугай Б.Бат-Эрдэнэ аваргын хувийн бие хамгаалагч Б.Одхүү гэгчийг бөхчүүдийнх нь эсрэг, хууль хяналтын байгууллагын эсрэг турхирсан явдал мөн өчигдөр гарчээ. Тэнд байсан бөхчүүдийн яриагаар Б. Одхүү санаатайгаар үймээн самуун дэгдээхээр бөхчүүдийг бөхчүүдийнх нь эсрэг турхирч, элдвээр доромжилж орилж хашигарч байжээ. Хамгийн сонирхолтой нь ийнхүү нөхцөл байдлыг хүндрүүлж буй Б.Одхүүг цагдаагийн байгууллага саатуулж шалгахын оронд хууль шүүхийн шийдвэрийг танилцуулж байсан эсрэг талын өмгөөлөгчийг нь барьж саатуулан шалгаж байсан байх юм. Энэ улс оронд ер нь шударга ёс, хууль дүрэм гэж зүйл байна уу.
Иргэдээ хамгаалах ёстой цагдаагийнхан нь ингэж илтэд хууль бус үйл ажиллагаа явуулж буй эрх мэдэлтэй Б.Бат-Эрдэнэ аваргын талд орж байхад хэн үнэний талд зогсох вэ. Хууль тогтоогч, хуульч гэж өөрийгөө зарладаг хамгийн жудагтай аварга нь хуулийн уландаа гишгэсээр байна.
Б.Одхүүгийн хувьд асуудал яриад ч нэмэргүй. Рекэтийн байдлаар бөхчүүдийг хэдийнээсээ айлгаж ирсэн нэгэн зартай нэгэн. Өчигдөр ч гэсэн түүнийг гарч ирээд элдвээр аашилж эхлэхэд тэнд байсан бөхчүүд бүгд дуугүй болж байсан нь үүнийг илхэн гэрчилнэ. Түүний өөдөөс ганц үг хэлж байсан хүн нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх аварга гэнэ. Гэвч мань Б.Одхүү дархан аваргаа үл тоож “та харьж унт, энд юугаа хийгээд яваа юм бэ” гэх зэргээр элэглэн доромжилж байсан гэнэ. Энэ хүнд ер нь ёс зүй, бүр бөхийн жудаг гэдэг зүйл нь байна уу. Өнөө цагийн бөхийн спортын ноён оргилоо ингэж доромжлоод, бас нэг дархан аварга, УИХ-ын гишүүнийхээ биед халдаж чирч гулдчих нь Б.Одхүүд юу ч биш бололтой.
Бөхчүүд түүнээс айх нь арга ч үгүй биз. Одоогоос хэдэн жилийн өмнө ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нарыг зодсон хэрэг гарсан. Хэргийн эзэн нь хүн зодож нүддэгээрээ алдартай өнөө л Б.Одхүү начин байж таарав. Шүүх түүнд хүний биед хүнд гэмтэл учруулж үхлээс наагуур хэмжээнд болгосон хэмээн үзэж 5 жил гаруйн ял өгч байв. Мөн саяхан улсын харцага Г.Ганхуягийг мөн л бүлэглэн зодсон хэрэгт түүний нэр холбогдож харагдсан. Тиймээс Б.Одхүү мэтийн хууль дүрмийг уландаа гишгэдэг бөхчүүдийг хувийн бие хамгаалагчаараа авч аваргуудынхаа эсрэг элдвээр турхирч байгаа Б.Бат-Эрдэнэ аварга та үнэн нүүр царайгаа ард түмэндээ харуулж эхлэх чинь энэ үү.
Тэр ч байтугай танай турхирсан, хамгаалуулсан хүмүүсийн чинь дунд өчигдөр хутгатай, буутай хүмүүс байсан гэнэ. Цагдаагийн байгууллагынхан тэр хүмүүсийн чинь хутга шийдмийг хурааж авч саатуулсан байна.
Үүний дараагаар талууд тохиролцож бөхийн өргөөний хамгаалалтаа буулгаж асуудлыг ярилцаж шийдвэрлэх гэсэн боловч өнөөх таны бие хамгаалагч Б.Одхүү начин УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбатыг чирч гулдчаад бөхийн өргөөнөөс хөөж гаргажээ. Б.Бат-Эрдэнэ аварга аа бөхчүүдээ бөхчүүдтэй нь алалцуулан байж ийнхүү хууль бусаар энэ холбооны төлөө улайран зүтгээд байгаа танд ямар эрх ашиг байгаа юм бэ. Ард түмнээ, бөхчүүдээ бодоод хууль шүүхийн шийдвэрээ дагаад явбал яасан юм бэ. Өчигдрийн зохион байгуулсан үйлдэл чинь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж өөрийгөө хууль бусаар тэргүүнээр залсанаас чинь ноцтой явдал байлаа. Хэрвээ таны явуулсан хүмүүс өчигдөр авч явсан зэвсэгээ ашиглаад ямар нэгэн муу зүйл хийсэн бол хариуцлагыг та хүлээж чадах байсан уу. Эсвэл хүний газар очоод бөхийн эрдэм сураад нутаг орноо дуурсгасан, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн бөх хүүтэй болно гэж бодож суугаа эгэл жирийн нэг малчин айлын гол харлаад өнгөрөх байсан уу. Б.Одхүү мэтийн нөхдүүдийг турхирч нэг намаас нэг танхимд суугаа УИХ-ын гишүүн хүний халдашгүй дархан байдалд хүртэл халдуулж байхаасаа ичих хэрэгтэй.
А.Сүхбат аваргын сууж байсан өрөөний хаалгыг цөм өшиглөн эвдэж ороод танхайрчээ. Энэ асуудлаар тэрбээр цагдаагийн байгууллагад хандсан ч туйлын хойрго байгаа аж. Арга ч үгүй биз. Цагдаагийнханы ард Б.Бат-Эрдэнэ аваргын хүн болох дэд дарга нэгэн байгаа учраас нөгөө талд байх нь ойлгомжтой гэж бөхчүүд ярилцаж байна. Цагдаа танхайрч байгаа хүндээ юу ч хэлэхгүй хэрнээ бөхчүүд асуудлаа тохирохоор ярилцаж байхад нь хөөж тарааж байгаа нь үнэхээр хачирхалтай.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Харанхуй шөнөөр “Бөхийн өргөө” руу дайрснаа Дархан аврага Х.Баянмөнх нар юу гэж тайлбарлах бол ?
Баянмөнх гээч өвгөн намбатай өтөлмөөр юм салсан савирсан хүргэн хүү ач гуч нараа турхиран бөхийн холбоог сарниан бутаргах зодолдон тэмцэлдэх дайныг дэгдээж байгаа нь гутамшигтай юм. Бодвол Чинбат хэмээх луйварчин хөлс мөнгийг нь хангалттай өгч хөлсөнд нь гэр бүлээрээ дайран тэмцэж байгаа нь тодорхой харагдаж байаа. Ичиж амьдармаар юм энэ хөгшин.