Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл
Фэйсбүүкийн хэрэглэгч та бусдад буруу зорилгоор ашиглагдаж болох чухал мэдээллүүдээ устгах нь зөв юм. Ингээд үүнд юу юу орохыг судлаачдын гаргасан жагсаалтыг үзнэ үү.
Төрсөн он сар өдөр
Төрсөн өдрийг тань мэдсэнээр таны банкны данс, иргэний бүртгэл зэрэг чухал мэдээлэлд хүрэх гарц нээгдэнэ. Тиймээс төрсөн өдрөө үнэнээр оруулах хэрэггүй.
Утасны дугаар
Төрсөн өдөртэй адилхан таныг төлөөлж чадах нэг чухал мэдээлэл бол утасны дугаар.
Олон найз
Оксфордын сэтгэлзүйч Робин Данбар дундаж хүн нэг дор дээд тал нь 150 орчим хүнтэй танил байх чадвартай гэж дүгнэсэн байдаг. Туршилтаар Фэйсбүүкийн 3,375 найзын 4.1 хувь нь сэтгэл санаа хямарсан үед хамгаалж, өмөөрч, 13.6 хувь нь сэтгэл засах үг хэлж байсныг тэр тогтоожээ. Тиймээс утга учиргүй олон найзтай байх хэрэггүй.
Хүүхдийн зураг
Хүүхдийн гэрэл зургийг өөрийнх нь хүслээр биш нийтэд үзүүлэх бүдүүлэг хэрэг. Одоохондоо тэд үүнийг ойлгохгүй ч том болсон хойноо үүнд харамсаж, таныг яллаж болно.
Хүүхдийн сургууль
Хүүхдээ аль сургуульд явдагийг бусдад мэдээлэх нь аюултай. Хүүхдийн хүчирхийллийн хохирогч болоход энэ мэдээлэл тус болно.
Байрлал тодорхойлогч
Байрлал тодорхойлох буюу Location Service гар утаснуудад бий. Энэ үйлчилгээг хориглохгүй бол таны хэзээ хаана байсан алхам бүр хаа нэгтээ бичигдэж байгаа.
Дарга, захирал
Фэйсбүүк сүлжээнд өөрийн шууд удирдлагатай найз байх дэмий. Таны юу хийж, юу ярьж байгааг дарга менежэр тань мэдэж байх нь нэг л өдөр гай болно.
Газарзүйн байрлалаа “ТАГ-ЛАХ”
Гэртээ байхдаа фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн зүйл тань таны гэрийн хаягийг шууд зааж өгнө гэдгийг ихэнх хүн мартдаг.
Гэрээсээ хол явж байгааг зарлах
Амралтанд явж байгаагаа сошиалд зарласан хүмүүсийн гэрт гарсан хулгайн хэргийн хохирлыг зарим даатгалын компаниуд барагдуулахгүй болж байгааг This is Money сайт мэдээлжээ.
Хэнтэй болзох
Хэн нэгэнтэй танилцаж, дотносож эхэлж байгаагаа фэйсбүүк дээр зарлаад хэрэггүй. Тэгвэл “in a relationship” төлөв тань “single” төлөвт илүү хурдан шилжих магадлал өндөр болно.
Төлбөрийн картны мэдээлэл
Хэзээ ч битгий Фэйсбүүкт оруул.
Онгоцны тасалбарын зураг
Хаа нэгтээ нисэх гэж байгаа бол онгоцонд суух тасалбар буюу “Boarding Pass”-ийн зургаа фэйсбүүкт битгий оруул. Уг тасалбар дээрх баар код давтагдашгүй байдаг ба нислэгийн компанид өгсөн бүх мэдээллийг тань үүгээр дамжуулан олж болно.
Time.mn
URL: