Ямаа сонирхох учиртай Б.Батзориг яагаад АРД зогсов …

10-2(187)Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урд хөршид хийсэн айлчлал Монголын төрийн далбаанаас эхлээд алдаагаар дүүрэн боллоо. Дагалдаж явсан сайд нар нь ажил үүрэг, зогсох байрлалаа ч мэдэхгүй байгаа нь нэлээд замбараагүй айлчлал болсоны шинж юм. Өвөрмонголын Баяннуур аймагт очиход ноолуур ихтэй цагаан ямаагаа гайхуулжээ. Таны харж байгаа зурагт ямааны урд талд ЗТЖ-ийн сайд нь машин сонирхон байгаа аятай зогсож байна. Харин ямаа сонирхох учиртай ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь Ерөнхий сайддаа загнуулсан аятай арын эгнээд ажиглагдамгүй нугдайх юм. Уг тэрээр байрыг нь эзэлсэн ЗТЖ-ийн сайдыг түлхэж холдуулаад ямаатай “тулж ажиллах” үүрэгтэй хүн. Гэтэл байдаггүй шүү. Ер нь энэ сайд айлчлалын үеэр хариуцсан салбартайгаа холбоотой зүйл үзэж харсан юм болов уу … Ийнхүү ямар яамны сайдаа ч “мартчихсан” нэг хүн айлчлалын бүрэлдэхүүнд тоон дотор үсэг гэдэг шиг цохиж явсаар иржээ.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих