Шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж эхэллээ

Шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол үүсэх үед зарим чухал салбарын хэрэгцээг 15 хоног хангах зорилгоор автобензины улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийг Эрсдлийн сангаас гаргахаар болов.

Одоогоор газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай, ойрын үед хангамж тогтвортой байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Гэсэн ч ШТС-ууд хэдийнэ шатахууныхаа борлуулалтад хязгаарлалт хийж эхэллээ. Учир нь “МТ” “Петровис”, “Сод Монгол” зэрэг томоохон шатахуун импортлогчид 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд бензин олгохгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих