Хүүхдийг өндөр цамхгаас шиддэг харгис уламжлал өнөөг хүртэл оршсоор байна

babies-703x422Энэтхэгийн баруун зүгт амьдардаг Исламын онгон шүтээнд итгэгсэд 500 гаруй жилийн турш нярай хүүхдийг өндөр цамхгаас шиддэг гаж уламжлалыг хадгалсаар иржээ. Барилгын орой дээрээс шидсэн хүүхдийг орны даавуугаар тосч аваад хуран цугларсан эмэгтэйчүүдэд дамжуулан тэврүүлдэг байна. Хүүхдээ шидүүлсэн эцэг эхчүүд үр удам нь эрүүл саруул, аз хийморьтой, урам зоригтой амьдарч, урт насална гэдэгт өнөөг хүртэл итгэдэг байна.

Өндрөөс унахдаа амьд үлдсэн хүүхэд туйлын азтай гэж үздэг гэнэ. Хиндү, Исламын шашинтнуудын жил бүр зохиодог энэхүү тэмдэглэлт арга хэмжээ Махарашта мужийн жижиг тосгодод өргөн дэлгэрчээ. Хэдийгээр хуулийн дагуу энэ харгис уламжлалыг хориглосон ч өнөөг хэр нь бат бөх оршсоор байна.

Эх сурвалж: www.thenews.com.pk


URL:

Сэтгэгдэл бичих