М.Энхсайхан: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг барьж хорьж шалгаж болноо, популизмд Монголыг живүүлж болохгүй

712-1523577176527-15124839861usi37397qsi69fvgujt64ikkgЕрөнхий сайд байсан эрхэмүүдийг баривчлан хорьжээ.

Нэгийг нь ОТ төслийг эхлүүлсний төлөө, нөгөөгийг нь олон жилийн хэрүүлээс ОТ төслийг гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний төлөө юм гэнэ. Прокурор чухам ямар хэргээр шалгах шаардлага гарав гэдгээ зарлах хүртэл итгэж ядан байлаа. ОТ төслөөр шалгаж байгаа юм байна. Дуугаа хураан сууж  болохгүй нөхцөл үүслээ.
Барьж хорьж шалгаж болноо, баригдаж хоригдож шалгуулж болноо. Харин популизмд Монголыг живүүлж болохгүй.
ОТ төслөөр Юу нь популизм, юу нь бодит ажил байв гэдгээр тов тодорхой ойлгох шаардлагатай байна.
ОТ1 – Ил уурхайн бүтээн байгуулалт
ОюуТолгой төсөл олон жил дуншиж байж С.Баярын Засгийн газар эхлүүлсэн билээ. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж зөвшөөрөл авчээ.
Эрх зүйн хувьд УИХ-ын тогтоолын дагуу ажилласан Засгийн газар, Ерөнхий сайд С.Баярыг олон жилийн дараа буруутай мэт харагдуулах үйлдэл хийж байгаа нь популизм мөнөөс мөн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэсэн Засгийн газрын хүчин чармайлтыг ганцхан үйлдлээр баллуурдаад байна уу даа гэж санаа зовж байна.Эдийн засгийн үр өгөөжийн хувьд Монголын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоотой болтол нь өөд нь татсан, Монгол улсын төсөвт, орон нутагт ихээхэн татвар, хураамж орсон, төслийн туслан гүйцэтгэгчээр үндэсний олон компани зүтгэж хөл дээрээ боссон гээд олон зүйл хэлмээр. Гэвч сайн муу гэрээ болсон гээд ам уралдуулах популист улс төрчид зөндөө. Тэдэнтэй маргалдах сонирхол алга. Харин 2010 онд ОУВС-ын хийсэн нэгэн судалгаанд анхаарал хандуулья.
Энэхүү судалгаагаар “Монголчууд ОТ төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа гэрээний үр өгөөж нь Австраличуудаас илүү, Австралид нэгэн цагт яригдаж байсан супер татварын хэмжээнд хүргэж чадсан“  гэсэн үнэлгээ өгчээ. Австрали улс 2014 онд эдийн засагт буруу нөлөөтэй хэмээн үзэж супер ашгийн татвар гэдгээсээ татгалзсан юм. Судалгааг дорхи холбоосоор харна уу.
Нэг жишээ нь:
ОТ2-Далд уурхайн бүтээн байгуулалт
Эдийн засгийн үр өгөөжийн хувьд ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт нь ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд ОТ-н өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм. Монголын эдийн засаг уналтаас гарахад ОТ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа.
ОТ2 буюу далд уурхайн бүтээн байгуулалт өөр бас нэгэн том чухал ач холбогдолтой. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дэлхийн 10 гаруй нэртэй банк, санхүүгийн байгууллага санхүүжүүлж байгаа нь ОТ төсөл хэдхэн хөрөнгө оруулагчдын бус, дэлхийн хэмжээний төсөл болсныг илтгэх алхам юм. Үүнийг дэлгэрүүлж ярьвал их юм болноо.
Дубайд үзэглэгдсэн ОТ-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө анхны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Харин олон жил үргэлжилсэн маргаантай асуудлаар нэг мөр ойлголцох тодотгол байгаа. Ингэхгүйгээр дараа дараачийн хөрөнгө мөнгө босохгүй байлаа. УИХ-д асуудлаа оруулсангүй гэж Ерөнхий сайд Сайханбилэгийг буруутгах нь популист улс төр юм.
Эрх зүйн хувьд нэгэнт байгуулагдаад ажилдаа орсон ОТ-д Монгол улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог хэрэгжүүлэгч нь Засгийн газар юм. ОТ төслийг илүү үр ашигтай болгох үйл ажиллагааг зохион байгуулах нь Засгийн газрын шийдэх асуудал бөгөөд тийм эрх зүйн чадамжтай. Эс бөгөөс төрийн өмчийн оролцоотой уул уурхайн болон уул уурхайн бус бүх компанийн бизнес төлөвлөгөөг УИХ баталдаг болно гэж байхгүй. Монгол дэлхийн жишгээр л яваа.
Бүхэлдээ ОТ төслийг хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорьж улс төржүүлэн шалгаж байгаа нь дэлхийд Монголыг муухай харагдуулахаас өөр үр дүн авчирахгүй.
Эрх мэдэл мэдлэг боловсролтой хосолбол улс орон урагшилна.
Эрх мэдэл популизмтой хосолбол улс орон сүйрэл рүү явах болно.
Популизмаас бодит ажлаа салгаж чадахгүй бол ОУВС-ын оролцоотой олсон эдийн засгийн амжилт эмзэгхэн болж байгааг анхаараасай билээ.
ОУВС-ын Монголын талаар гаргасан хэвлэлийн мэдээ
М.Энхсайхан
Sonin.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 13 April 2018

Юм хийсэн нь буруутдаг.хийгээгүй шүүмжлээд сууж байсан нь хождог биздээ.урьд өмнөх засгын газрууд нь хийхгүй яасын чадаагүй л биздээ.харин олсон юмаа юунд зарцуулах вэ.гэдэг дээр алдаа байна.өмч хувьчлал.банк дампууралаас.хөрөнгөтэй болсон улсыг яахав.сосорбарам.юу хийж бүтээсэн гэж.ардын эзэн болох уу.зи энколд хэдий завандаа олон давхар байшинтай болов.хичнээн фондын мөнгө.олсон ашиг орлогоо идэж уув.татварын байцаагч нар.шүүх засаглал.эрх мэдэлтэй улс яаж хөрөнгөжөөд байна.идэж уусан нөхөд мэдүүлэг өг гэхэд яаж олон түмний нэр барьж алийгаа алдаж байлаа да.энэ хэд харинч эр хүн шиг.үнэнээ олж авна гээд яваад ирж байгаа нь бахархууштай.үнэхээр атг.шүүх нь шудрага хандаад үнэн мөнийг нь олбол энэ улс асуудалгүй байхаа.

Нэр: mgl Огноо: 15 April 2018

Энхсайхан та хэд тэгээд энэ гэрээг зөв сайн гэрээ гэх гээд байгаа юм уу тийм сайн юм бол одоо байгаа ард түмэн бидний амьдралыг хар өдөр ирэх тусам дордож байна энэ сайн гэрээнээс чинь ядуу бидэнд юу өгсийн ядаж гар дэр нь юм тавьж чадахүйн бол эдийн засагыг сэргээж чадсан уу та хэд нөгөө улиг болсон татвараа л хэлнэ тэр чинь тэртэй тэргүй үйл ажилгаа явуул ашиг олж байгаа хойно татвараа төлөх л асуудал биз дээ Энхсайхан та хэлдээ монгол улсад та ямар нэгэн хэрэгтэй зүйл хийсэн үү үгүй л байхгүй юу та харин ч их балаг тарьсан хуурамч нүүртэй зальжин хүн хаана ашиг байна тэнд л хошуу дэвсэж хор найруулж явдаг байх

Сэтгэгдэл бичих