МАН-ын генсек Хойд Солонгосыг зорьжээ

19709

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт хийх газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар байж болох тухай хэвлэлийн мэдээлэл хөвөрч байна. Олон улсын хэвлэлүүдийн онцлох сэдэв ч Ким Чен Ун, Дональд Трамп хоёрын уулзалт болоод байгаа юм.

Магадгүй, Монгол, Хойд Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүх нь өнөөдөр дэлхий ертөнцийн анхаарлын төвд байгаа том уулзалтыг Улаанбаатар хотод хийх нэг сэжүүр биз.

Тэгвэл яг энэ үеэр буюу өчигдөр МАН-ын генсек Д .Амарбаясгалан Хойд Солонгосыг зорьжээ.Түүнтэй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Учрал, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар нарын 5-6 хүн хамт явсан байна.

Б.ДАМДИН-ОЧИР, ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих