Д.Мурат: Та нар хөгжлөө л ярь л даа, дандаа муухай зүйл ярих юм
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратаас энэ талаар тодруулах гэтэл “Та нар зүгээр хөгжлөө л ярь л даа. Дандаа хүний муу муухай юм ярих юм. Би мэдүүлэг өгсөн. Удахгүй цаг хугацаа харуулна” гэв.
УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Б.Бахытгүлд бэлгийн дарамт учруулсан, биед нь гэмтэл учруулсан гэж бүсгүй олон нийтэд мэдээлж, эрхэм гишүүний илгээсэн гэх ёс бус зургийг цахим орчинд дэлгэсэн.
Харин Д.Мурат гишүүн үүнийг “гүтгэлэг” хэмээн тайлбарласан билээ.
Erennews.mn
URL: