Жүжигчин Дооёо: Инээдмийн кино үзээд миний уур хүрдэг
Жүжигчин Дооёо инээдмийн кино үзээд уур нь хүрдэг гэнэ. Нэгэн цагт хошин урлагт зүтгэж явсан ч өөрийн “DOZ” интертайментаа байгуулан тус салбараас зодог тайлсан тэрээр дэлгэцийн бүтээлд түлхүү хүч үзэх болсон. Эхнэрийн хамтаар хэд хэдэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийгээд авсан тэрээр энэ тухай “Инээдмийн кино үзээд уур хүрэх тохиолдол надад байна. Тэр инээдэнд нь уурлаад байгаа юм биш. Гүйгээд л зохицуулаад ингэчих юман дээр албаар юм уу юу юм унаад л, удаад л, анхиагүйтээд л, арчаагүй царайлаад л дургүй хүргэж байгаа байхгүй юу. Босоод ингээд, ингэчхээч дээ , тээр ингээд дургүй хүргээд байгаа байхгүй юу гээд л. Тийм хиймэл, зохиомол үйл явдалтай юманд бас бухимдана шүү” хэмээжээ. Кино урлагт амьдралаа зориулахаар шийдсэн түүний хүү ч мөн адил кино найруулагч болохоор шийдсэн гэх бөгөөд аав, ээжийнхээ шийрийг хатааж дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн кино уран бүтээлч болохоор сэтгэл шулуудсан гэнэ лээ.
Ж.Сондор
Эх сурвалж : Factnews.mn
URL: