“Эвгүй” дөрөв болсон бололтой

2008 оны сонгуулиар АН-ын З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт, Р.Бадамдамдин нар намаасаа “Эвтэй дөрвөн амьтан”

хэмээн орж гурав нь УИХ-д сонгогдсон. Харин энэ удаад УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд ихэнх аймгуудыг хоёр мандаттай болгон цөөлж байгаа нь үлдсэн “эвтэй гурван амьтныг” эвгүй болгож байгаа сурагтай.

Тойргын мандатны тоо цөөрсөнтэй холбоотойгоор тойргоороо дандаа хамт галгиулж явдаг байсан гишүүд түнжин хагарч, хамт үзэгдэхээ болиод байгаа гэнэ.

Хамгийн сүүлд л гэхэд З.Энхболд гишүүн Өвөрхангай аймагт нөгөө хоёрыгоо эзгүй үед очиж, аймгийн АН-ын даргаар “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн Т.Хасбаатарыг лоббидон сонгуулсан гэнэ. Энэ  мэтээр Ардчилсан хүчний холбоо, Алтан гадасын лидерүүд хувийн зөрчлөө ил гаргаж эхэлсэн гэв.

шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих