Даланзадгадад баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 25 хувийн гүйцэтгэлтэй явж байна

2018 онд Өмнөговь аймагт 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 3 сарын 18-нд бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн ба Даланзадгад суманд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын явц өнөөдрийн байдлаар 25 хувьтай явж байна.

19701С.Удвалын нэрэмжит, Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийг түшиглүүлэн 100 хүүхдийн суудалтай, урлагийн иж бүрэн заалтай 3 давхар цэцэрлэгийн барилгыг манай аймгийн Суварган говь ХХК гүйцэтгэж байна. Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хамтын ажиллагааны “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 1,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн.

Одоогийн байдлаар 3 давхар иж бүрэн цэцэрлэгийн барилга дээр 25 хүн тогтмол ажиллаж байна. Цэвэр, дулааны шугам сүлжээг бүрэн шийдэхийн зэрэгцээ 11 дүгээр цэцэрлэгийн гаднах хашааг бүрэн шинэчлэх юм байна. 100 хүүхдийн иж бүрэн цэцэрлэгийн цогцолборыг 8 сарын 1 гэхэд дуусгаж хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгчид онцолж байна.

Даланзадгадад баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 25 хувийн гүйцэтгэлтэй явж байна

Даланзадгадад баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 25 хувийн гүйцэтгэлтэй явж байна

Даланзадгадад баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 25 хувийн гүйцэтгэлтэй явж байна

Даланзадгадад баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 25 хувийн гүйцэтгэлтэй явж байна

Даланзадгадад баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 25 хувийн гүйцэтгэлтэй явж байна


URL:

Сэтгэгдэл бичих