АЙДСААС АВРАХАД Л ТҮҮНИЙГ ХҮН ГЭЖ БОДДОГ ТӨДИЙ ЮМ БИШ БАЙГАА ДАА

19690

Муу нэртэй нь цагдаа, торгодог нь цагдаа, гэмт хэрэг зөрчлийн өмнөө барьдаг халхавч нь цагдаа, хэн хүнгүй л цагдаа цагийн найз гэж элдэвлэнэ. Үнэндээ энэ улсыг чинь амар тайван байлгах гэж ээж аав эхнэр хүүхэд хайртай бүхнээсээ хол өвлийн тэсгэм хүйтэн, хаврын хавсарга, зуны аагим халуунд цагдаа л цагийн байдлыг үл тоон албан үүргээ гүйцэтгэж явна.

Хүнд эд зүйлсээ булаалгачихлаа яах билээ цагдаа, хүн намайг айлган сүрдүүлж байна авраарай цагдаа, хүн хүнээ дайрчихлаа туслаарай цагдаа гэх атлаа үнэний өмнө модон бороохойноос өөр зэвсэггүй хаан төрийн харц боол мэт бохирч унатлаа зүтгэх цагдаа нараа хайрлацгаая. Аавын хүү алдахгүй биш, ээжийн үр эндэхгүй биш дээ. Ажил төрөл амьдралдаа алдаа зөрчил гаргаа л биз. Тэглээ гээд хэн нэгний алдаа дутагдлыг бүгдэд битгий нялзаагаач түмэн минь. Чиний төлөө чамайг торгосон. Магадгүй өнөөдөр торгож сануулаагүй бол чи маргаашд амьдрахгүй байсан. Маргаж омогдож ойлгуулаагүй бол чи хэт эрдэж хэн нэгний эрдэнэт амийг авч одох байсан. Би чамайг хамгаалсандаа таны өмнө төрийн хувцасны гол гэж зүхүүлсэн. Ингэлээ гээд итгэлээ гээж, тангаргаасаа няцаж уйлж гомдоллож, ухаараач ойлгооч гэх дүр эсгэлт алга бүр огт алга.

Утаа униар, уур манан, цас бороо, салхи шуурга дундуур эр зоргио эмээллэж ээжийн хүү аавын хүү цагдаа болсон юм. Чиний төлөө чамайг сануулж ухааруулах, чиний төлөө чамайг торгож анхааруулах, чиний төлөө дөрвөн цагийн өнгийг үл ажран тэсвэр хатуужил дундуур илд мэт зурайх төрийн цагдаагийн журам үүрэг, жудаг дэгийг ойлгож, болгоогооч түмэн минь…

Цэций Хөдөлгөөн

19689


URL:

Сэтгэгдэл бичих