Нүүрэндээ ботокс шахуулж, Солонгост гоо сайхны хагалгаанд орж 20 гаруй насаар залуужсан Алтан хатагтай Ц.Нямдорж сайдыг бараадаж байна
Өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн эрх баригч намын Бага хурал дээр “Алтжин”-ийн Алтан хатагтай 25-тын дүрээр заларч, хэвлэлийнхэн хийгээд бусад оролцогчдын нүдийг орой дээр гаргах шахав. САПУ-ийн Жамъянсүрэнгээс салж, “Мон-Уран”-ы Наранхүүтэй амраглаж явсан тэрээр Ц.Нямдорж сайдыг бараадан Бага хурлын гишүүдийн суудалд заларч, 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөллийг бүрдүүлэхээ амлаад байгаа эрх баригч хүчний эмэгтэйчүүдийн нүүр царай болон улстөрчидтэй мэндэллээ.
Одоогоос гурван жил гаруйн өмнө “Алтжин” группийн тэргүүн хатагтай Г.Алтангийн эзэмшлийн “Бөмбөгөр” худалдааны төв шатсанаар тэнд ажил үйлчилгээ явуулж байсан 700 гаруй хүмүүс амь амжиргаанаасаа салцгаасан. Хоёр тэрбум гаруй төгрөгийн өртгөөр босгосон “Бөмбөгөр” худалдааны төвөө зүгээр л харж байгаад хайлууxчихсаныгаа төлөөсөнд Алтан хатагтай 2.5 сая ам долларын татварын өрөөс чөлөөлөгдсөн нь Ц.Нямдорж сайдын ивээл гэх нь ч бий.
Энэ ч үнэний хувьтай. Алтан хатагтай Ц.Нямдорж сайдын ивээлд багтсанаараа эрх баригч хүчний ивээлд багтсан гэж улс төрчид шивэр авир хийдэг. Энэ ч бас л үнэн. “Алтжин” групп 64 охин компанитай. Худалдаа, барилга, зам тээвэр, шатахуун түгээх станц, архи пивоны үйлдвэрлэл, газар тариалан гээд ашигтай, ашиггүй төрөл төрпийн бизнес эрхэлдэг Алтан хатагтай өнөөдрийг хүртэл хохирогчдын хохирлыг бүрэн төлж дуусаагүй гэх.
Хохирлын хоёр тэрбум хүрэхгүй төгрөгийг 64 охин компанитай хүний хувьд бүрэн дүүрэн төлж, нэр төрөө цэвэрлэх боломж хатагтай Алтанд байсан ч тэгсэнгүй. Г.Алтан хатагтай хохирогчдын хохирлыг төлөхийг хүсээгүйгээр үл барам хувиин гоо сайхандаа анхаарч, гоо Солонгост сайхны хагалгаа хийлгэж төрсөн биеэ төрөл арилжсан мэт өөрчилжээ. 50 насны босго давсан Алтан хатагтай нүүрний арьсаа татуулж, иж бүрэн засуулжээ.
Шинэ бөмбөгөрөө босгож, дахин хөл дээрээ боссон Алтан хатагтай улс төрд шинэ дүр төрхтэйгөөр хөл тавьж намынхаа Бага хуралд хувийн бэлэг барьлаа. Алтан хатагтайн энэ удаагийн гоо сайхны хагалгаа чамгүй өндөр өртөгтэй хийгдсэн бөгөөд 50 гарсан хатагтай 25 нас залуужиж, улс төрч эрчүүдийн нүдийг хужирлаж, хүүхнүүдийн хэл амыг билүүдэж амжив.
Тусгаар тогтнолын ордоны нээлтийн хүлээн авалтанд Тээвэр Хөгжлийн банкны эзэн Энхжаргал, “Мон-Полимет”-ийн Гарамжав нартай зиндаархаж зогссон Алтан хатагтай Бага хурлынхаа үеэр Ц.Нямдорж сайдтай гар атгалцан зогссон нь хэвлэлийнхний хараанаас мултарсангүй. Тэрбээр Ц.Нямдорж сайдыг бараадаж МАН-д өөрийн орон зайгаа олж авахаар санаархаж байгаа бололтой.
Эх сурвалж: “Тэргүүн”
URL: