ХАШААНЫХАА ҮҮДЭНД ТОГЛОЖ БАЙСАН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ
Чингэлтэй дүүргийн нутаг гэр хорооллын замд T.Corsa маркийн автомашины жолооч хашааныхаа үүдэнд тоглож байсан нэг нас найман сартай Э гэх хүүг мөргөж амь насыг хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр зам тээврийн ослын 183 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гурван хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтсэн ноцтой осол хэргийн мэдээ Замын цагдаагийн албанд иржээ.
URL: