УИХ дахь МАН-ын гишүүдээс хоёр нь ч эрүүгийн хэрэгтэй болох уу…
УИХ-ын хамгийн залуу, басхүү гайгүй нас нь явчихсан хоёр ч гишүүн удалгүй УИХ-ын гишүүний ажлаа хүлээлгэн өгч Эрүүгийн хариуцлага хүлээж ч болзошгүй нөхцөлд ороод байгааг Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөрхөн мэдэгдсэн билээ. Тодруулвал Ц.Нямдорж сайд саяхан л “Д.Гантулга гишүүнийг УИХ-аас эргүүлэн татах асуудал хуулийн мухардалд орлоо” хэмээж байсан бол өчигдөр хийсэн мэдээлэлдээ “Д.Гантулгаас гадна бас нэгэн УИХ-ын гишүүнд Эрүүгийн хэрэг үүсэх нь тодорхой болоод байна” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ талаар тодруувал Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү элдвийн садар зургаа илгээн дарамталж байсан нь илэрч багагүй дуулиан тарьсныхаа дараа хохирогч бүсгүйтэй тааламжгүй харилцаа үүсгэн биед нь хөнгөн гэмтэл учруулснаас болоод байгаа Д.Мурат гишүүний асуудал юм.
Түүнд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ Улсын прокурорын газраас мэдэгдээд байгаа юм билээ.
Ингэснээр Д.Гантулга гишүүний асуудалтай зэрэгцүүлэн Д.Мурат гишүүн Эрүүгийн хариуцлага хүлээж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд хамгийн гол нь УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэх Д.Гантулгыг өмгөөлөн хамгаалсаар байгаа УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүдийн байр суурь хаашаа эргэж, байр суурь нь хэрхэн өөрчлөгдөхөөс дээрх асуудал шийдэгдэх нь тодорхой болоод байгаа юм.
Харин Д.Мурат гишүүний тухайд Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байснаа бүр сүүлдээ догширч биед нь халдан хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдоод байгаа тул Эрүүгийн хэрэгтэн болж ч болзошгүй нөхцөл үүсээд байгаа юм. Гэхдээ түүнийг хэрхэн хамгаалж, хаацайлахаа УИХ дахь АН-ын Бүлгийн гишүүд нь нарийвчлан ярилцах болов уу.
Ямартай ч Д.Гантулгыгаа сүрхий өмөөрөн ярилцлага өгч байсан МАН-ын М.Оюунчимэг зэрэг гишүүд Д.Муратын талд зогсоцгоох болов уу, яах бол. Учир нь ялихгүй шалтгаан гэгдэж байгаа дээрх үйлдлүүдээс болж хоёр ч гишүүн нь УИХ-аас эргүүлэн татагдвал МАН болон түүний өрсөлдөгч АН-ын хувьд ч нэлээн базаахгүй асуудал үүсэх нь тодорхой. Магадгүй УИХ дахь МАН-ын Бүлгийн хамгийн залуу гишүүн Д.Гантулгын асуудал базаахгүйгээр шийдэгдвэл 2016 оны сонгуулийнх нь ялалт жаахан асуудалтай болж, гишүүдийнх нь баяр хөөр ч дарагдаж эхлэх магадлалтай тул дээрх асуудлуудыг Бүлэг дотроо сүрхий шүүн хэлэлцэх нь тодорхой юм. Харин АН-ын бүлгийн гишүүд тун эвгүй асуудалд орооцолдсон Д.Муратаа хэрхэн хамгаалах, аварч үлдэх нь одоогоор жаахан оньсого шинжтэй л байгаа юм.
Uls.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мурат гишүүн АН-ын гишүүн биз дээ