Сирид гарсан химийн зэвсгийн халдлагыг мөрдөн байцаах баг томилон шалгана

сири(7)Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэх талаар эргэлзээ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Сирийн Дума хотод мөрдөн байцаах баг томилон 4-р сарын 7-нд гарсан химийн зэвсгийн халдлагын хэргийг мөрдөн шалгахаа өчигдөр мэдэгдлээ.

Нидерландын Гаагад төвтэй Химийн зэвсгийг хориглох байгууллага мэдэгдэхдээ: 7-нд Сирийн Зүүн Гута бүсийн Дума хотод химийн зэвсгийн халдлага гарсан гэсэн мэдээг авсны дараа Химийн зэвсгийг хориглох байгууллага ашиглаж болихуйц зам сувгаар мэдээ цуглуулахын зэрэгцээ тус байгууллагын дарга Жюзум Сирид мөрдөн байцаах баг томилон шалгуулах гэж байна гэжээ.

Албан мэдэгдэлд “10-нд Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирийн засгийн газарт Дума хотод мөрдөн байцаах баг томилохыг шаардсан байна. Энэ шаардлага Сирийн засгийн газар, ОХУ-ын засгийн газраас тус байгууллагад хандан энэ хэргийг мөрдүүлэх гэсэнтэй нийцсэн байна. Иймээс мөрдөн байцаах баг удахгүй Сирид очих болно” гэжээ.

Химийн зэвсгийг хориглох байгууллага албан мэдээ нийтлэхийн өмнө, Сирийн ГХЯ мэдэгдэл нийтэлж, Химийн зэвсгийг хориглох байгууллагын мөрдөн байцаах багийг Дума хотод мөрдөн байцаалт хийлгэхээр урьж, тухайн газар химийн зэвсгийн халдлага гарсан эсэхийг шалгуулах гэж байна.

Энэ хугацаанд Сирийн засгийн газар мөрдөн байцаах багт шаардлагатай тусламж үзүүлнэ гэжээ. Зүүн Гута бүс бол Сирийн засгийн газрын эсрэг хүчний Дамаскийн эргэн тойрон дахь эцсийн корпус юм.

“Цагаан малгай” төрийн бус байгууллага: Сирийн засгийн газар Зүүн Гута бүсийн Дума хотын цэргийн үйл ажиллагаанд химийн зэвсэг хэрэглэсний улмаас хэдэн арван хүн амиа алдсан хэмээн мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих