Ч.Сайханбилэгт “Дипломат-95″ цогцолборын ХУВЬЧЛАЛЫН хэрэг нэмэгдэх нь …

10-2(172)Шийдлийн хэмээх Засгийн газрын үед “шийдэмгий” хийсэн хувьчлал бол төрийн өмчийн “Дипломат -95″ цогцолбор байсан. Гэхдээ  үүн дээр улаан цайм, хууль бус гэдэг тодотголыг заавал нэмэх учиртай. Цагтаа түрээсийн дүүргэлт нь 95 хувиас буудаггүй, жилд төсөвд 3,5 тэрбум төгрөгийн орлого оруулдаг байсан энэ цогцолборт өдгөө хэд хэдэн байртай СЯ, ГХЯ болон ДБҮААГ-ын том дарга нарын өмч болоод дууссан. Энэ цогцолборыг алдарт АСЕМ-ын дуулианаар далимдуулж хувьдаа авцгаасан.  Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд,  Л.Пүрэвсүрэнг ГХ-ийн сайд, Б.Болорыг Сангийн сайд, О.Заяамандахыг ДБҮААГ-ын дарга  байх үед  буюу 2016 оны 5-р сард бүр Засгийн газрын тогтоол гаргуулан “оршин суугчидад” нь хувьчилсан. Гэтэл тэр үед байранд нь оршин суугчид гэж байгаагүй. Бүх түрээслэгчдийг АСЕМ-ийг сурвалчилах 1000 сэтгүүлч оруулна гэх нэрийн дор тог усыг нь тасласаар 3-р сарын 1 гэхэд хөөгөөд гаргачихсан байсан. Ийнхүү АН-ынхан, тэр дундаа “Ховдын фракц”-ынхан гэж алдаршсан нөхөд хоосон байрыг байхгүй оршин суугчидад нь “хувьчилсан”.

Орон сууцны 80 байрын 60-ыг нь ГХЯ, үлдсэнийг ДБҮААГ-ынхан үнэ төлбөргүй хуваан авсан. Байр хуваалтын өрмийг нь дарга нар хусамыг нь ажилчид хүртсэн. Ганц хоёрхон үйлчлэгч тогоочид халхавч болгон байр хувиарлаад үлдсэнийг нь дарга нь хуваан авсан. Насаараа төрд ажилласан хүнийг оруулаагүй атлаа ажилд ороод 1-2-хон сар болсон хүнд байр өгсөн явдал олноороо гарсан нь одоо ч хэл ам татсаар байна. Дарга нарын жолооч нарт байр их өгсөн. Гэхдээ тэднийг байраа гадаад томилгоогоор “тулсан” гэх яриа тэр дороо л гарсан. Дарга нар жолоочдоо байр өгөхдөө дараа нь гадаад томилуулах тохироо хийсэн гэнэ. Харин гадаад томилгоо авсан жолооч нь явахдаа байраа даргадаа буцаан өгөх үүрэг хүлээжээ. “Дипломат-95”-аас байр авах жагсаалтад орох эрх 5000 доллар хүрсэн тухай хардлага яриа гарч байсан.  “Дипломат-95” гэдэг нь цогцолборын 95 байрнаас үүдэлтэй нэр юм. Үүнээс 15 нь зочид буудлын зориулалттай бол үлдсэн 80 нь орон сууцны зориулалттай 2-4 өрөө байр байдаг. Өнгөрсөн онд АСЕМ-аар бужигнуулсан нөхдийн маапаанд аудит оруулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнтэй хамт заавал шалгах хэрэг бол “Дипломат -95″ цогцолборын хууль бус хувьчлал юм.  Цогцолбор хувьчлах гол шийдвэр буюу “ногоон гэрлийг” Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед гаргасан. Өдгөө энэ хэргийг мөн сөхөж шалгаж байгаа гэнэ.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих