Ш.Батхүүгийн бие маш хүнд байгаа гэв
“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн биеийн байдал тун хүнд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг cap гаруйн өмнө АТГ-аас баривчилж, тодорхой хугацаанд шалгасны дүнд цагдан хорьж, шалгах ёстой гэж үзсэн. Одоогоор тэрбээр хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.
Ш.Батхүүгийн хувьд чихрийн шижин өвчтэй учраас хорих 461 -р ангийн эмчийн хяналтад байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. Харин эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хоёр хоног түүний өвчин хүндэрч, хорихын эмч нарыг багагүй сандаргасан гэнэ. Тиймээс Ш.Батхүүг эмчийн байнгын хяналтад шилжүүлсэн байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: