Эм ханган нийлүүлэгчид шалгалтад бүдэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд зарж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийсэн байна.

Шалгалтад эмийн 30 гаруй үйлдвэр, эм ханган нийлүүлэх 100 гаруй байгууллага, 800 гаруй эмийн сан, хуурамч эм худалдаалж болзошгүй зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг гээд манай улсад бүртгэлтэй эм хангамжийн байгууллагуудын 85 орчим хувийг хамруулсан байна.

Шалгалтаар зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил олонтаа илэрчээ. Нийт 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй аж. Мөн чанарын баталгаагүй, бүртгэлд ороогүй 92 нэр төрлийн эм борлуулж байсныг илрүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих