Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Асан И Мён Бакийг авлигын хэрэгт буруутгажээ

15233295595acc2a1781a6e (1)Өмнөд Солонгосын Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч асан И Мён Бакийг ихээхэн хэмжээний авлигал, хээл хахууль авсан хэргээр буруутгаж байна гэж  “Ёнхап” агентлаг мэдээлэв.

2008-2013 онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байсан И Мён Бакийг 10,4 сая ам.долларын авлигал авсан, түүнчлэн татвараас зайлсхийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн тухай хууль зөрчсөн зэрэг 16 зүйл ангиар буруутгаад байгаа бөгөөд одоо тэрбээр урьдчилан хорих төвд хоригдож байгаа аж. Түүнчлэн Прокурорын газар И Мён Бакийн банкин дахь дансыг битүүмжлэхээр төлөвлөөд байгаа аж.

И Мён Бак нь шүүхэд татагдаж байгаа Өмнөд Солонгосын дөрөв дэх ерөнхийлөгч болж байна.

Өмнө нь Сөүлийн Төв дүүргийн шүүх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутган 24 жил хорих ял оноосон билээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих