Ч.САЙХАНБИЛЭГ ӨЧИГДӨР ОРОЙ 23 ЦАГИЙН ҮЕД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

19412

АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж шалгахаа мэдэгдсэн. Улмаар гадаадад байгаа түүнд прокурорын газраас дуудах хуудас илгээсэн байдаг. Тэрбээр АНУ-ын Денверт байсан бөгөөд дуудсан хугацаанд эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна гэж байсан юм.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй. Цаашид ч гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно” хэмээн захиа илгээсэн билээ.

Харин тэрбээр өчигдөр орой 23 цагийн үед эх орондоо иржээ. Улмаар өнөөдөр АТГ-т байцаалтаа өгнө гэх албан бус мэдээлэл байна лээ.


URL:

Сэтгэгдэл бичих