Баянхонгорт дахин газар хөдлөлт мэдрэгдэв

Баянхонгор аймгийн Баянлиг сумын II багийн нутаг Баян Аараг хэмээх газарт энэ сарын 5-ны 23.32 цагийн орчимд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр газар хөдөлсөн бүс нутагт хохирол учраагүй аж.

Дашрамд дуулгахад, тус аймгийн Баянговь сумын I багийн нутаг Өргөн ширэг гэдэг газар энэ сарын 1-ний өдөр 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнчлэн өнгөрөгч сарын 27-нд Бөмбөгөр, Баацагаан сумын нутагт 4.9 магнитудын хүчтэй хөдөлсөн юм.

А.Лхагважав

Холбоотой мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих