Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасагтай хамтран Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул энэхүү хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Иймд Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам болон 28 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцож санал солилцсон юм

Дашрамд дурдахад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан бөгөөд 5 бүлэг 32 зүйлтэй юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо

URL:

Сэтгэгдэл бичих