С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ Ц.ЭЛБЭГДОРЖ, ЭРДЭНЭТИЙН ОРОЛЦОО БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР ОУПХ ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ
Олон улсын парламентын холбооны ээлжит чуулган 2018 оны гуравдугаар сард Швецарийн Женев хотноо болсон, уг чуулганаас ОУПХ-ны гүйцэтгэх хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Саранчимэгийг сонгосон тухай мэдээлэл цухас гараад өнгөрсөн билээ. Сүүлийн өдрүүдэд ОУПХ-оос С.Зоригийн хэргийн талаар ээлжит тогтоол баталж, дүгнэлтээ гаргасан талаар мэдээлэх боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр ОУПХ-ны С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг манайд ирээд буцсан билээ. Тэдний гаргасан дүгнэлтэд дурдсан мэдээлэл олон жилийн турш эргэлзээ тээнэглзлэл төрүүлж байсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, таамаглаж байсан олон асуудлын учгийг нэг чигт хандуулах шиг боллоо.
Хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай
Олон улсын парламентын холбооны дүгнэлтэнд С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ Тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлж, “Хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт, зүй бус арга ашигласан”-ныулмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэж дурджээ.
Аллага болох үед тухайн гурван этгээд бүгд маш залуу байсан бөгөөд Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг байжээ. Тухайн үед тэдний боловсролын түвшин багаас гадна улс төрийн мэдлэг, оролцоо огт байгаагүй. Мөн тэд Улаанбаатар хотод очиж үзээгүй байсан. Амгаланбаатараас бусад нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.
Содномдаржаа, Чимгээ нарын нэр хэдийд нь мөрдөн шалгах ажиллагаанд гарч ирсэн нь тодорхой бус байна. Гэвч үйл явдлын дараалал дараах байдлаар өрнөсөн нь харагдаж байна. Үүнд: Амгаланбаатар нь таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдан, гэм буруутай нь тогтоогдож, цаазын ял авсан байсан. Амгаланбаатар 8 гаруй жил хоригдсоны дараа гэнэт тагнуулын байгууллагын ажилтнуудад бусадтай нийлж, Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгчээ. Улмаар түүнд оногдуулсан байсан ял 25 жилийн хорих ял болон хөнгөлөгдсөн. Тэрээр өөр бусад олон хэрэг дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, бусад хүмүүсийг бас давхар нэрлэсэн ижил төстэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байжээ.
Хууль сахиулахын ажилтнууд түүнийг бусдыг гэмт хэрэгт буруутгахад ашигладаг нь нэгэнт ил байсан
Амгаланбаатар ялаа бууруулж, шоронгоос гарахын тулд юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байжээ. Түүний буруутайгаа хүлээсэн бусад гэмт хэргүүдийн талаар өгч байсан мэдүүлгүүд нь үнэн зөв, итгэл үнэмшилтэйд тооцогдож байгаагүй нь сонирхолтой. Зоригийн хэрэг дээр энэ нь эхэндээ мөн л ялгаагүй байв. Учир нь Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Содномдаржаа, Чимгээ нарыг 2015 онд баривчилж, байдал гэнэт өөрөөр эргэх хүртэл түүнийг тухайн үед Зоригийн аллагад буруутгаагүй байжээ.
Гэтэл тэр гурвыг яллахад ашигласан нотлох баримтуудын ихэнх нь эргээд Амгаланбаатарын анхны мэдүүлэг бүхий нууц баримт нотолгоонуудтай холбогдож байгааг ОУПХ-ны төлөөлөгчид ойлгосон. Гэвч үүнийг баталж чадаагүй.
Амгаланбаатарын худал мэдүүлэгт үндэслэн тагнуулын байгууллага Содномдаржаа, Чимгээ нарыг үндэслэлгүйгээр буруутгасан бөгөөд ямар ч утгагүй нөхцөл байдал, таарч тохирохгүй олон зүйлүүд байгааг төлөөлөгчид мэдсэн. Эдгээр 2 хүний хувийн хэргийг харахад тэднийг уг хэрэгт оролцсон болохыг батлах ямар ч сэдэл, үндэслэлийг ОУПХ-нытөлөөлөгчид тогтоож чадсангүй.
Уншиж бичиж чаддаггүй хүний өмнөөс мессеж явуулж байжээ
- Амгаланбаатар нь уншиж, бичиж бараг чаддаггүй байсныг бодоход түүний утсыг тагнуулын ажилтнууд ашиглаж, утасны цаанаас сүрдүүлэг явуулдаг байсан гэж үзэхээр байна. Мөн хамаатнууд нь утасны байршлыг тогтоох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийхэд байршлыг нь шоронд биш, Эрдэнэт хотод зааж байжээ.
Эрдэнэтийн цагдаагийн газар олигархийн хяналт дор ажилладаг уу?
- Содномдаржаа, Чимгээ нарыг баривчлахаас өмнө хэд хэдэн хачин жигтэй үйл явдлууд болжээ. Магадгүй эдгээр нь өөр бусад шалтгаанаар тэдэнд зохиомол хэрэг тохох гэсэн оролдлогууд байсан байж болзошгүй. Тухайлбал, 2015 оны эхээр нэгэн дэлгүүрт тагнуулын нууц ажилтан Содномдаржааг өдөж, зодоон эхлүүлсэн; Чимгээг эмнэлэгт байхад нь түүний гэрийн гадаа цогцос авчирч хаясан гэх мэт. Аллага болсноос 8 жилийн дараа Содномдаржаа, Чимгээ нарын хөрш айл түймэрт шатаж, ослын шалтгааныг цахилгааны доголдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргасан байхад тэднийг уг гал түймрээр далимдуулан аллагын хэргийн ул мөрөө устгасан хэмээн мөн буруутгасан.Эрдэнэт хотын Цагдаагийн газар олигарх бүлэглэлийн хяналтад, хараат байдгаараа алдартай гэсэн мэдээллийгОУПХ-ны төлөөлөгчид мөн олж авчээ.
Мэдүүлэгт албан хүчээр гарын үсэг зуруулжээ
- Содномдаржааг баривчлагдах үед түүнд зориулж тусгай камер бэлдсэн байжээ. Тагнуулын ажилтан түүний хоригдож байсан камерт байн байн ирж, түүнд хэргээ хүлээ, эс бөгөөс хүүхдүүдээ дахин харахгүй шүү гэж хэлдэг байв. Мөн тагнуулын ажилтан Амгаланбаатарыг түүний камерт оруулж, удаа дараа зодуулсан байна. Байцаалтын үеэр Содномдаржаад хэд хэдэн удаа мансууруулах бодис өгсөн ба улмаар түүний эрүүл мэнд доройтсон байна. Нэгэн удаа тагнуулын ажилтан Содномдаржааг Улаанбаатар хотын нэгэн орон сууцанд авчирч, түүнийгээ Зориг агсны гэр гэж хэлэн, байрыг дүрслэхийг түүнээс шаарджээ.
- Чимгээг мөн адил хэрэг хүлээхийг шаардан, байнгын дарамтад байлгаж байжээ. Амгаланбаатар Чимгээгийн хоригдож байсан камерт шөнийн цагаар орж ирэн, түүнийг хэл амаар доромжилдог байв. Түүний гэр бүлийн гишүүд тэдэнд учруулсан болон учруулсаар байгаа заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалтын маш олон жишээг төлөөлөгчдөд ярьсан. Чимгээгийн охин 2016 оны 8 дугаар сард сэжиг бүхий машины ослоор нас баржээ. Хэдийгээр нотлох баримт байхгүй ч гэр бүлийнхэн нь үүнийг зүгээр нэг тохиолдол байсан гэдэгт итгэдэггүй. (Машин замаасаа гарсан. Өөр машин байгаагүй. Жолоо барьж байсан хүн амьд гарсан боловч, Чимгээгийн охин нас барсан. Жолооч ослыг санаатайгаар үйлдсэн, учир нь 2 тэр ослоос хойш тэрбээр ор сураггүй алга болсон гэж Чимгээгийн гэр бүлийнхэн үзэж байв. Жолоочийн цагдаад мэдүүлснээр охин дугуйн доогуур орж, өөрөө осол гаргасан ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээгүй байна). Тагнуулын ажилтнууд гэр бүлээс нь урьтаж, охиных нь үхлийн талаар Чимгээд мэдэгдсэн бөгөөд хэрэг хүлээсэн мэдүүлэгт гарын үсэг зурчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж түүнд хэлснийг гэр бүлийн гишүүд нь төлөөлөгчдөд мэдээлсэн. Чимгээг охиныхоо оршуулгад оролцох зөвшөөрөл хүсэхэд түүнийг мөн л хэрэг хүлээхийг шаардан, дарамталсан байх магадлалтай.
Албан шахалтаар хийсэн бичлэгийг Үндэсний телевизээр цацсан
- Содномдаржаа аллагыг хэрхэн үйлдсэн талаараа тайлбарлаж буй дүрс бичлэг бүхий зарим нэгэн нотлох баримтууд Үндэсний телевизээр цацагдсан. Тэрхүү дүрс бичлэгт гар утас (1998 онд ашиглагддаггүй байсан) ашигласнаа дурдсан нь үнэмшилгүй бөгөөд тухайн үеийн байдалтай тохирохгүй өөр зүйлүүд олон байсныг ОУПХ-нытөлөөлөгчид мэджээ. Түүнийг албан шахалтаар уг бичлэгийг хийлгэсэн гэдэгт гэр бүлийнхэн нь итгэлтэй байсан. Чимгээгийн хувьд хатуу, хэрцгий дарамт шахалтыг үл хайхран хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон гэдгийг өөрийн зүгээс үргэлж үгүйсгэн, няцааж иржээ.
Дээрх нөхцөл байдлаас харахад, нууц баримт нотолгоо гэж нэрлэгдэж байгаа зүйлүүдийн ихэнхийг тагнуулын албаныхан олон жилийн туршид санаанаасаа зохион хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр байна. Тагнуулын байгууллага шүүхийн өмнө юуг ил болгож, юуг нууцлах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг дангаараа эдэлдэг.
Хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн гэж ОУПХ дүгнэжээ
Хавтаст хэргийг бүхэлд нь нууцлалаас гаргахаас нааш эрх мэдэл, албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан байж болзошгүй тагнуул, хууль сахиулах байгууллагын ажилтнууд үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр үг барам, Монголын ард иргэдийн үндсэн эрхийг зөрчсөн дээрх үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байх болно гэдгийг Олон улсын байгууллагаас онцлон сануулжээ.
Ийм тохиолдолд С.Зоригийн аллагын талаарх үнэн хэзээ ч илрэхгүй. Өнөөдөр Монголд “Зоригийн хэрэг шиг юм болов оо” гэх мэт хэллэгүүд ихээхэн хэрэглэгдэх болсныг төлөөлөгчид онцолжээ. Эдгээр нь “чи алга болно, хэн ч үүнийг хэзээ ч мэдэхгүй” гэсэн утгатай аж. Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Зориг агсны хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн нь Монголын ирээдүйд аюултай жишиг тогтоож буй гэж үзсэн байна.
Захиалагчийг илрүүлэх сонирхолтой эргэлзээтэй байна
Хэргийн мөрдөн шалгасан үйл явцаас захиалагчийг илрүүлэх сонирхол тун эргэлзээтэй байгааг олон улсын парламентын холбоо онцолжээ. Юун түрүүнд С.Зоригийн аллагын хэргийг ял шийтгүүлээд байгаа гүйцэтгэгчид болон мөрдөн шалгагдаж буй зохион байгуулагч, захиалагч гэсэн хоёр хэсэг эрүүгийн хэрэгт хуваасан нь анхаарал татжээ. Нэг л захиалагчтай, түүний дагуух гүйцэтгэлтэй хэрэг байтал ингэж салгасан нь захиалагчийг нуун дарагдуулах гэсэн, холбоо хамаарал уялдааг саармагжуулах гэсэн ноцтой үйлдэл байж болох талтай аж.
Хэрэгт өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай
Улсын Ерөнхий прокурорын орлогчийн удирдаж байсан хэргийг мөрдөх хамтарсан ажлын хэсгийг татан буулгасан. Одоо явуулж буй захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газар дангаараа хариуцаж, бүхэлд нь нууцад авсан гэдгийг ч дурьджээ.
Тагнуулын Ерөнхий Газрын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд энэхүү хэрэгт засгийн эрхэнд одоо ч байсаар буй өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааг нууцлах шаардлагатай хэмээн тайлбарласан гэнэ.
Захиалагчийг мөрдөн шалгах энэхүү ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл бага байгаа гэдгээ олон улсын төлөөлөгчид илэрхийлсэн байна. Олон тооны хүмүүс Тагнуулын ерөнхий газар аллагыг илрүүлж, захиалагчид хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд үнэнийг нуун дарагдуулан, гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаагаа тэд шууд хэлжээ.
Жинхэнэ хэрэгтнийг олох сонирхол байхгүй нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэргийн нөхцөл байдалтай адил гэж үзсэн байна. Юу гэвэл, нэг талаас бослогын үеэр иргэдийг буудсан доод түвшний цагдаагийн ажилтнуудынх, нөгөө талаас буудах тушаал өгсөн гэж сэжиглэгдсэн удирдах албан тушаалтнуудынх хэмээн хоёр хэсэгт хуваагдсан улс төрийн оролцоотой бас нэгэн хэрэг юм. Уг хэргийн шүүх хурал бас хаалттай болсон бөгөөд хууль сахиулахын болон улс төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй билээ.
С.Зоригийн хэрэгт хэдийгээр нотлох баримт хангалтгүй гэж үзэн, Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дор хаяж түүнээс гадна бас нэг хүнийг шүүхийн шийдвэргүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гадаадад зорчихыг хориглосон. Энэ нь зохиомлоор хэнийг ч хэлмэгдүүлэн, ял тохоход бэлэн гэдгийг нотолгоо юм.
Хэрэгт Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн оролцоо байж болзошгүй
Олон улсын төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй олон уулзалт хийсний дүнд хэргийн талаар дэвшүүлж буй таамаг, хувилбаруудын нэгэнд өмнөх Ерөнхийлөгч зэрэг өндөр түвшний улс төрийн удирдагчид орж, мөн Эрдэнэтийн уул уурхайн компани бас холбогдож байж болзошгүй тухай ойлголт авчээ. Франц, Германаас хулгайлагдаж, дараа нь хорих газарт нас барсан Монгол иргэний дуулиант хэргийг зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын одоогийн даргыг сэжигтнүүдийг хулгайлах, эрүү шүүлт тулгах ажиллагаанд оролцсон байх магадлалтай хэмээн тэд дүгнэлтдээ бичиж үлдээжээ.
Удахгүй дахиад ОУПХ-ны С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг Монголд ирж ажиллах юм байна. Тэгээд гаргасан дүгнэлтээ ирэх намрын ОУПХ-ны ээлжит чуулганд танилцуулах гэнэ.
Г.Энхбаатар
Эх сурвалж: http://www.24tsag.mn/a/161082
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗУУНЫ МАНЛАЙ ЛУЙВАРЧИН, АЛУУРЧИН, ХЯТАДЫН ЗУЛБАГАС, ХУЛГАЙЧ, ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖИЙН БОЛОН ТҮҮНИЙ ХАМТРАГЧ НАРЫН ЛУЙВАР ХЭЗЭЭ Ч ДУУСАХГҮЙ, ҮРГЭЛЖЛЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. ГАДНЫ ХҮН ЭНЭ ЛУЙВАРЧНЫ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ЯАЖ СҮЙРҮҮЛЖ, СҮЙТГЭСНИЙГ, ҮҮНИЙГЭЭ АШИГЛАЖ ХУЛГАЙ, ЛУЙВАРЫГ ХИЙДГИЙГ ТОД, БАРИМТТАЙГААР ӨГҮҮЛСЭН БАЙНА. ОДООГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАНЫГ ҮНДЭСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ, ҮҮНИЙ ДАРАА ЭЛБЭГДОРЖ ТОЛГОЙТОЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АЛУУРЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛ. НҮГЭЛ НЬ 9 ҮEЭР НЬ НҮДЭЭР НЬ ГАРАГ.
аллага гарсны дараа хамгийн баясгалантай хүн нь элбэгдорж байсан шүү дээ тэр үеийн бичлэгийг дахиж харвал эба хөлөө нугалаад суучихсан.ээдээ энэ хүний оролцоо их бий дээ нүгэл нь нүдээрээ гарах цаг ирэх байлгүй дээ шударга царайлаад одоо харахаас дургүй хүрмээр тэр хүн байсан бол монгол арай л өөр замаар явах байсан даа бидний тавилан юм
МАН-ын Отгонбилэг ч гэсэн зүйл яригдаад байгаа.
монголд иргэд амьд явах эрх аль эрт бүрмөсөн алдагджээ. хууль шүүх тагнуулын болон хүчний гэгддэг бүх газарт их цэвэрлэгээ хийгээчээ.олон улсын том байгууллагын дүгнэлтийг дүлий дүмбэ царайлан хүлээн авч буй өнөөгийн удирдлага үүнд бүгд хамааралтай гэж үзэхээр байна.ялангуяа энэ тэндэхийг бүх бусармаг зүйлд нэр нь зүүлттэй байдаг шинжааны гөлөгийг барьж шалгах цаг аль эрт болсон .өөрийн улс төрийн өрсөлдөгчдөө авлигаар өгсөн өндөр цолыг ч хураах болсон.ийм бусармаг зүйл ардчилалын нэр хүндийг гутааж гүйцлээ .юманд дуусах цаг хугацаа байдаг бол эднийг цээрлүүл нүгэл нүдээрээ гарч үе удмаараа бүү өөдлөг үүнийг бурханы цээрлэл гэж ойлго.