“Улаанбаатар мед”-ийн О.Адьшаа ЭМСЯ-ны ТНБД асан Г.Ганчимэгт МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН 5 сая төгрөгийн хахууль өгсөн хэргээс …

10-3(148)ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба , ТНБД-аар ажиллаж байсан Г.Ганчимэг нарын хэрэг хоёр зүйлээр холбогддог. Нэг нь хууль бус томилгоо нөгөө нь “Улаанбаатар мед” эмнэлгийг үүсгэн байгуулагч “Сити Энержи” компаний ТУЗ-ийн дарга Ш.Адьшаагийн эмнэлгийнхээ магадлан итгэмжлэл гаргуулахаар өгсөн таван сая төгрөг юм. Г.Шийлэгдамбын сайд болсныхоо дараа хууль зөрчин томилсон хүн нь ТНБД Г.Ганчимэг гэгддэг. Тэрбээр эрүүл мэндийн салбарт анхан шатнаас нь буюу сувилагчаар ажлын гараагаа эхлэн улмаар хэлтэс, албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Г.Ганчимэг 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. С.Удвалын үед тус яамны мэргэжилтэн хийж байжээ. МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамбатай нэг нам гэх мэдээлэл тарсан. Мөн зарим хэвлэл Г.Ганчимэгийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын сайн найз Г.Ганзоригийн эгч гэж мэдээлж байсан. Яам ТНБД-гүй 2-3 сар болсон гэх шалтгаанаар  Г.Шийлэгдамбын санал болгосны дагуу Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Г.Ганчимэгийг шууд томилсон агаад тэр үед С.Баярцогт нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Сайдтан ийм дэмжлэг үзүүлсэнийхээ төлөө  2015 оны 5-р сарын 27-ны өдөр яамны албан өрөөндөө ТНБД-аасаа таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт яллагдсан. Тэр таван сая төгрөг нь их сонин түүхтэй. “Улаанбаатар мед”-ын О.Адьшаагийн өгсөн мөнгө нь сайдын туслах Я.Цэвээнханд, ТНБД-ын туслах Байгальмаа, ТНБД нарын гар дамжсаар сайдад хүрсэн гэнэ. Болсон явдлыг эхнээс нь өгүүлэхэд Ш.Адьшаа нь сайдын туслахыг бүр 1997 оноос таньдаг байжээ. Туслахыг Оросын Новосибирскд оюутан байхад наймаа хийж очдог байсан гэнэ. “Улаанбаатар мед” нь 2014 онд нээгдэж Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийг эмчилнэ хэмээн сурталчилж эхэлсэн. Нээгдсэн дороо магадлан итгэмжлэлийн хүсэлт өгсөн шийдэхдгүй уджээ. Ингээд эртний танил дүү болох сайдын туслахд хандахад “байж бай” гэсээр уджээ. Магадлан итгэмжлэлийг шийдэх албан тушаалтан нь ТНБД гэнэ. Бизнес эрхэлж байгаагийн хувьд магадлан итгэмжлэлээ хурдан гаргуулах нь эмнэлгийн нэр хүндээс гадна ЭМД-ийн сангаас мөнгө авах эрхтэй болдог. Гэхдээ байгуулагдаад хоёр жил болсоны дараа л магадлан итгэмжлэхэд орох учиртай бол О.Адьшаагийн эмнэлэг энэ шаардлаыг хангахгүй байжээ. Гэсэн ч зүтгүүлэхээр шийдсэн байна. Ингээд 2015 оны 5-р сард яамны ард талд байрладаг “Спрингс” зочид буудлын нэг давхарт сайдын туслахыг дуудаж уулзаад  дөрвөлжин цаасан хайрцагтай зүйл гаргаж ирсэнд дотор нь таван сая төгрөг байжээ. Мөнгийг ТНБД-д өгөхийг хүсэхэд сайдын туслах аваад явжээ.

Орой ажил тарсаны дараа ТНБд-ын өрөөнд ороод “Адьшаа ах танд таван сая  төгрөг надаар өгүүлсэн, одоо надад байгаа, аваад  ирэх үү” гээд асууж байтал өрөөнд нь хүн ороод иржээ. Сайдын туслах маш их сандарч бушуухан гарсан гэнэ. Хоёр хоногийн дараа ахин ороод “намайг уучлаарай, ийм зүйл хийдэг гэж битгий бодоорой, Адьшаа ах танд өгөөрэй гээд надад өгсөн болохоор танд өгөхгүй бол хэцүү байна, та авчих л даа” гэж гуйсанд  ТНБД “за за, лайтай юм” гэж уцаарлангуй хэлжээ. Ингээд мөнгийг авчирч өгөхөд сайдын туслах, ТНБД-ын хоёрын хооронд ийм яриа болжээ. ТНБД “сайд намайг дэмжиж, зүтгэж байгаад төрийн нарийн болгосон, би олигтой ч баярлалаа гэж хэлж чадахгүй яваад байгаа, энэ мөнгөөрөө сайдад бэлэг авч өгье, юу авч өгөх вэ” гэхэд сайдын туслах “сайдын цай уудаг шаазан цуурчихсан, би япон дэлгүүр орсон чинь 160-180 мянга гэхээр нь авч чадаагүй, та тэр шаазан аягыг аваад өгчихөөч” гэж хэлээд гарчээ. Харин экс ТНБД “…  сайдын туслах Цэвээнханд манай ажлын албан өрөөнд орж ирээд  Адьшаа ах таньд нэг юм өгүүлсэн тэрийг нь би таньд оруулж ирээд өгье  гэсэн … би их цочирдож сонин санагдсан. Тийм учраас “Адьшаа гэж хэн юм бэ? яагаад огт танихгүй хүн надад тийм зүйл хэлүүлдэг юм, тийм асуудал байхгүй, чи юу яриад яваад байгаа юм” гэхэд гараад явсан. Хэд хоногийн дараа дахиж орж ирээд Адьшаа ахаас таньд өгнө гээд авчихсан, тийм болохоор би өөрөө эвгүй байдалд орчихлоо, би таньд тэрийг авчираад өгчихье та авчих  гэж хэлсэн. Тэгэхэд нь яагаад энэ мөнгийг өгөх гээд улайраад байна, ямар шалтгаан байгаа юм гэж бодсон. Мөнгө авчраад үлдээх гэхэд нь үлдээ гэсэн …” гэжээ. Гарсаных нь дараа хайрцагтай зүйлийг онгойлгож үзэхэд резинээр боосон мөнгө байсанд туслах Байгальмааг явуулж банкны тэмдэгтэй боолтоор ороолгуулж иржээ. Мөн “…Цэвээнхандын оруулж ирсэн мөнгө өнгө зүсээрээ хайрцаг савтайгаа сайдын өрөөнд орсон. Би сайдыгаа Цэвээнхандад буцаагаад өгсөн байх гэж бодсон, тэгж ч найдаж байгаа…” гэж мэдүүлжээ. “Улаанбаатар мед” эмнэлгийн тухайд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болоогүй байсан ч Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийг эмчилэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үндэслэлээр хүсэлт гаргажээ. Яамны  Магадлан итгэмжлэлийн зөвлөл хурлаараа хэлэлцээд эмнэлэг дээр нь очиж үзэж шалгах шинжээч томилохоор шийджээ. Шинжээч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад магадлан итгэмжлэл олгох журмын 1.7-д заасан үндэслэлийг хангаж байна гэсэн дүгнэлт гаргаж 2015 оны 6-р сард 5 дугаар зөвлөлийн хурлаар танилцуулагдаж нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилжээ. Өөрөөр хэлбэл мөнгө өгсөнөөс нэг сарын дараа магадлан итгэмжлэлээ авчээ.

НУУЦ.мн

http://dorgio.mn/g/87599


URL:

Сэтгэгдэл бичих