Мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ

30414925_1813408295385067_8761496656911794176_nДүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Баянзүрх дүүргийн хувьд хориглосон бүсээс мал гаргах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон 8 хороонд нийт 3782 тоо толгой мал байгаа юм. Иймд дүүргийн мал бүхий иргэдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудас хүргүүллээ. Түүнчлэн мал бүхий иргэдийг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс буюу 20 дугаар хорооны Арцатын аманд суурьшуулах төлөвлөгөөг гарган ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих