“ХАДНЫ МАНГААНУУД” БУЮУ П.ОЧИРБАТ, Д.СОДНОМ НАРЫН ХИЙСЭН ХЭРГҮҮД

19370

Хоёр хоногийн өмнө “Баялгийн Сан” гээд нэвтрүүлэг үзэв.
Хадны мангаа шиг 2 урвагч өвгөний царайг харж хэчнээн муухай цочив оо! Нэг нь “Алт хөтөлбөрөөр”, нөгөөх нь “Мак компани”-иар эх орноо цөлөмчхөөд, одоо нэг их “эх оронч”-ийн дүр эсгэх нь хэчнээн жигшмээр, бас ой гутам байв аа! Шөнө нь өнөөх 2 чинь хадны мангаанууд болж зүүдэнд орж ирээд, хар дарсан зүүднээсээ арай гэж сэрэв. Өнгөрсөн 28 жилийн алдаа завхрал, хар дарсан зүүд энэ мэт төрд шүглэсэн, “үхэшгүй мөнхийн Кашей”-нуудаас үүдэлтэй.

Хоёулаа УТТ-ны гишүүн, нэг нь уул уурхайн сайд, ерөнхийлөгч гээд Монголын хамаг л өндөр албыг хашсан. Улсын чухал, нууц мэдээллүүдтэй ойр байсанаа ашиглаж, хувийн компани байгуулж, хувийн компанид зөвлөх хийж, өөрсдөө л баяжицгаасан. Бас болоогүй хоёулаа “Чингисийн одон” зүүчихсэн гэж байгаа. Ямар гавьяа байгуулсан гэж тэр вэ?!

Өнөөх Сумьяабазар нь “Алт хөтөлбөр-2″-ыг үргэлжлүүлнэ гээд л дэвээд байна. Энэ Оюун-Эрдэнэ уг нь их зөв бодолтой залуу шиг байдаг. Гэтэл энэ 2 егзөрийн хийсэн нүгэл, лайг мэдэхгүй, мэдрэхгүй байна, тэр ч бүү хэл нэвтрүүлэгт урьж залаад оруулж байна гэхээр гайхаш тасрах юм! Баялгийн сан нэрээр одоо дахиад л алтаа ухаж, гадныханд өгөх, цөлмүүлэх тухай тархи угаагаад эхэллээ! “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”, “Баян Монгол”, “Хөгжлийн банк”, “Баялгийн сан”! Тэд яасан ч хуурч дуусдаггүй худалчууд юм, бид яасан ч хууртаж дуусдаггүй гэнэн тэнэгүүд юм!

Л.Мөнхтөр


URL:

Нэр: RD Огноо: 10 April 2018

Очирбат гуайн гавъяаг бол мэдэхгүй юм гайнууд бол бий. Содном гуай бол гавъяатай хүн гай нь МАК -тай холбогдсоноос л болж мэдэх

Нэр: ДОРЖ Огноо: 11 April 2018

ГАВЪЯА НЬ БАГА, ГАЙ НЬ ИХ ХҮМҮҮС ДЭЭ. МОНГОЛ УЛСЫН ЭЗЭД БАЙСАН ХҮМҮҮС. ХОВДОГИЙН ГАЙн ХАМАР УЛАМ Л САЙХАН БОЛООД БАЙХ ЮМ ДАА МӨД СОДНОМ ГУАЙ ХАМАР АДИЛХАН БОЛОХ БАЙХ ДАА

Сэтгэгдэл бичих