Ким Жөн Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй ярилцахад бэлэн байна гэж мэдэгджээ

15232425235acad61b4f2dbУмард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцахад бэлэн байна гэж Умард Солонгосын эрх баригчид АНУ-ын эрх баригчдад батлан хэлжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонины мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав.

“Хоёр улсын албаны хүмүүс харилцаа холбоог дэмжиж байна” хэмээн уг сонинд тэмдэглэхийн сацуу хэзээ, ямар хэлбэрээр Умард Солонгосын эрх баригчид ингэж мэдэгдсэнийг дурдаагүй байна.

Умард Солонгосын удирдагчтай уулзах хүсэлтэй байгаагаа Д.Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэн тухай өмнө нь Цагаан ордон мэдээлж байсан билээ. Харин Д.Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа Умард Солонгосын удирдагч Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөр дамжуулан мэдэгдсэн бөгөөд уг саналыг АНУ-ын төрийн тэргүүн хүлээн авсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих