Насаа “бүлт” үсэрч, Шагай “залруулж” явна
Саяхан Мөрөөдөлийн театр байгуулж, Драмын театраас өрх тусгаарласан авъяаслаг, залуу жүжигчин бол Алтаншагай. Энэ жил түүний хувийн амьдрал болон уран бүтээлийн хувьд их олз омогоор дүүрэн жил болсон юм. Төр засагаас түүний авъяас чадварыг үнэлж, СТА цол тэмдэгээр шагнасан бол мөн хөөрхөн хүүтэй болсон. Уран бүтээлч урлагийнхан байнга хэл аманд өртөж байдаг. Энэхүү жамаар Шагайг ч гэсэн тойроогүй дайрсан.
Дуучин Наратай нэг хэсэгтээ л нэр холбогдож явсан тэрээр хөтлөгч Насааг ийнхүү амьдралынхаа ханиар сонгосон нь тэр хэл амийг дарсан гэж болно. Өөрөөсөө олон насны зөрүүтэй гэж хэл аманд өртөж өөрийн фэн бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулаад авсан. Насны зөрүү амьдралд саад болохгүйг батлаад авсан залуу хосууд саяхан шинэ байр авлаа гэж найз нөхдөө урьж байсан нь саяхан. Тэгвэл энэ байр өөрсдийнх нь биш түрээсийн байр бололтой. Ямартаа ч хөтлөгч эхнэр нь байр авсан хэмээн худлаа бүлт үсэрч, хүний юмаар хүүдэгнэж яваа бол нөхөр Алтаншагай энэ бүхнийг залруулж яваа сурагтай. Ийнхүү авъяаслаг залуу жүжигчин маань эхнэр авч, үр хүүхэдтэй болж төрийн хүндтэй шагнал авч чадсан юм чинь удахгүй өөрийнхөө хауст зочдоо урих байлгүй дээ.
С.Хүслэн
nuuts
URL: