МУГЖ Д.Отгонбаяр “МАНАН” аязаар юу өгүүлэв?
Тэртээ 1987 онд бүтээгдэж байсан Төрийн шагналт, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Илүү сартай зун” киноны хөгжим “Манан” аяз 31 жилийн дараа дэлхийн алдарт The Voice шоуны алтан тайзнаа тоглогдлоо.
20-р зууны шилдэг хөгжим, тухайн үеийн сор бүтээлийн нэггэгдэх киноны аяз болох “Манан” ньаливаа бэрхшээлийг даван туулах, сэтгэлийн хаттай байх тухай илэрхийлдэг. Магадгүй тэртээх 31 жилийн өмнөх аязын утга, мөн чанар өнөөдөр бидэнд хамгийн ихээр өгүүлэгдэж байна.
Тэгвэл хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж, зүтгэж, хүч, сэтгэлээ зориулж уралдаж байгаа The Voiсe of Mongolia шоуны оролцогчдод сэтгэлийн хаттай байж, зорилгын төлөө тэмүүлэхийг билэгдэн тус шоуны шүүгч, дасгалжуулагч, МУГЖ Д.Отгонбаяр “Манан” аязыг дахин амилууллаа. Хэдийнэ бидний зүрх сэтгэлд хоногшсон энэ аялгуугтөгөлдөр хуур, гитартай хослуулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбаттай хамт эгшиглүүлсэн нь шоуны гол чимэг байсныг тодотгон хэлэх нь зүйтэй.
Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярын гүн утга агуулсан үзүүлбэр нь шоуны оролцогчдод урам өгсөн нь гарцаагүй юм. Энэ удаагийн дугаарт оролцогчид шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлж, өрсөлдөөн ч ширүүхэн өрнөлөө. Тэдэнд бэрхшээлийг даван туулж, сэтгэлийн хаттай байж мөрөөдлөө биелүүлэхийг хүсье.
Төр.мн
URL: