МОНГОЛЫН ШОРОН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭС Ч ИЛҮҮ ТАНСАГ УУ?

shoronОйрын үед бараг өдөр бүр баривчилгаа, саатуулгын мэдээ дуулдаж байгаа нь ялангуяа  бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг айдаст автуулах, үйл ажиллагаанд нь саад учруулах, хөрөнгө оруулагчдынх нь өмнө нэр хүндийн хувьд ч эрсдэлд учруулах магадлалтай байгаа нь үнэний ортой. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар “Жаст”-ын Ш.Батхүү саатуулагдаад байгаа. Мөн Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Арвинсан,  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайхан нарыг  Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй. Дараа нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах сураг гарсан.

 АТГ-ынханд гуравдугаар сарын 12-нд  баривчлагдаж 461 дүгээр ангид саатуулагдсан Ш.Батхүү  дөрөвдүгээр сарын 2-ны орой “С1” телевизээр гарсан нэвтрүүлгийг үзээд бичсэн Ш.Батхүүгийн захидал. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хийгээд Стандарт банкны өр, Л.Мөнхбаясгаланд хандаж хэлсэн үгнээс харвал энэ хүн яг хаана байна вэ гэх эргэлзээ төрүүлнэ. Хэрвээ үнэхээр хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй бүх хүмүүс буйдан дээр тухлаад телевиз үзэж, нэвтрүүлэг сонирхож суудаг бол Монголын шорон хүүхдийн цэцэрлэгээс ч илүү тансаг юм гээч.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих