Конорын карьер дуусчихлаа шүү!

30226607_886981604822713_2614787480058068992_nМакГрегор өчигдөр UFC-ийн тамирчид сууж байсан автобус руу тэргэнцэр шидэж, цонх хагалан дотор байсан хэд хэдэн хүнийг бэртээж, удалгүй цагдаад баригдсан байна. Эрүүгийн гэмт хэрэг үүсэх нь тод, ял авах нь бас ойлгомжтой.

Шалтгаан нь түүний сайн найзыг Хабиб Нурмагомедов рингээс гадуур дээрлэхсэн явдлыг сонсоод 20-иод Ирланд найз нарынхаа хамтаар хувийн онгоцоор Брүүклинд ирж Хабиб болон бусад тамирчдыг авч явсан автобус руу дайрч, хүмүүсийг бүлэглэн зодсон байна.

Дана Уайт энэ хэргийг “UFC-ийн түүхэнд гарч байгаагүй аймшигтай, ичгэвэртэй хэрэг” гэж үзээд Конорыг өмөөрөхгүй гэдгээ хэлж, цаашид түүнийг яах талаар сайн бодно гэжээ.

Дээрхи үйл явдлыг сэтгүүлчид UFC-ээс зохион байгуулсан жүжиг гэж эхэндээ хардаж байсан боловч биш байсан нь тодорхой болов.

Идэр-Ууган Ганбат

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих