ӨӨД НЬ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР

ОХУ-ын Аюулгүй байдлын албаны ажилтан асан Александр Литвиненког Лондонд полоний-210 гэдэг бодисоор ЗХУ-ын УАХХ-ны офицер асан Андрей Луговой хордуулсан гэсэн Английн хууль сахиулах байгууллагынхны таамгийг ОХУ-ын Мөрдөн шалгах хороо үгүйсгэв. Борис Березовский, Роман Абрамо вич на рын Оросын олигархуудын араас хувиараа олон жил мөрдөж мөшгих ажил хийсэн Сергей Соколовын үзэж буйгаар бол А.Литвиненког өөрөө Турк дэх Английн тагнуулын байгууллагын ажилтан Кэнн Филипптэй хамтран айхтар хортой тэр бодисыг Аралийн тэнгисийн цэргийн бааз байсан нэг арал дээрээс авсан аж.

Тэрхүү С.Соколов гэгч А.Литвиненко хийгээд Луговойг хоёуланг нь олон жилийн өмнөөс мэддэг байж. “Литвиненког Луговой хордуулсан гэх хардлагын тухай сонсоод л гайхсан. Юуны түрүүнд түүнийг устгахдаа маш түвэгтэй замыг сонгосон байв. Цаашилбал, үнэхээр санаатайгаар хүнийг хордуулсан юм бол яагаад ийм болхи ажиллав. А.Луговойг халхлах арга хэмжээг яагаад авсангүй вэ гэх бодол төрсөн” Сергей Соколов ийн хэлсэн байдаг.

Мөрдөн шалгах ажлын явцад тогтоосноор бол 2006 оны зургадугаар сард Аралийн тэнгис рүү хэдэн хүн очжээ. Энэ тухай тэндхийн оршин суугчид ярьсан байна. Ирсэн хүмүүсийн хоёр нь азербайжан, хоёр нь оросоор маш муу ярьдаг европ, Александр гэх нэртэй нэг орос хүн байсан гэнэ. Тэдний нэг нь Литви ненко мөн хэмээн гэрэл зур гийг нь үзээд нутгийнхан таньжээ. Тэд нутгийн хүмүүсээс газарчин аваад Сэргэн мандал хэмээх арал дээр очжээ. Тэндээс том том чингэлэг үүд ачаад Актау гэдэг хотыг зорьж. Энд хөлөг онгоц хүлээж байв. Уг онгоцоор Литвиненко хамт ирсэн хүмүүстэйгээ Казахстан руу явжээ.

Хөлөг онгоц 2006 оны наймдугаар сард Бакуд ирэхэд Гүржийн дугаартай хэд хэдэн машинтай хүмүүс угтсан байна. А.Литвиненко эндээсээ Батуми орж, цааш Турк рүү явжээ. Түүнтэй хамт явсан хүмүүсийн дотор мөнөөх Кэнн Филипп, түүний туслах гэх Мартин байжээ. С.Соколовын үзэж буйгаар А.Ливтиненког хэн нэгэн зориуд хордуулаагүй бөгөөд хортой бодисыг хадгалж байх юм уу, зөөх үед тохиолдлоор хордсон байх магадлалтай аж. Түүний бие маш муу байхад 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нд Лондонд эмнэлэгт аваачсан юм. Тэгээд 23-нд тэрбээр амьсгал хураасан. Английн цагдаа нар энэ хэрэгт А.Луговойг буруутай гэж үзсэн билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих