Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ үеэр Цагдаагийн байгууллага, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.
Мөн Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийж байгаа тул замын хөдөлгөөн зарим хэсэгтээ түр зуурын ачаалал авсан байна.
Албан үүргээ гүйцэтгэж буй цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа бөгөөд тэдний хүчээр өнөөдөр замын хөдөлгөөний түгжрэл харьцангуй сийрэг байна.
Эрхэм жолооч, иргэд та бүхэн хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөн зохицуулагч алба хаагчийн дохио зааварт хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөндөө соёлтой зорчихыг уриалж байна.
URL: