Танзани дахь Цагаан негрүүд буюу хялман альбиносын хувь заяа
Өмнөд Африк ба Танзанийн нутаг дэвсгэрт альбинос хэмээх хялман эмгэг төрлөг 15 дахин их тохиолддог ажээ. Негр-альбинос хамгийн гунигт бас аймшигт хувь тавилангаар амьдрагсад юм.
Дэлхийн нийт хүн амд1 альбинос хүн 20 мянган хүнд оногддог бол Танзанид 1:1400,
Кени болон Бурундид – 1:5000 оногдож байгаа нь асар их үзүүлэлт юм.
Ямар учраас негрүүдэд ийм их оногдож буйн үндсэн шалтгааныг одоо болтол нээж чадаагүй ч хялман хүмүүс өөрийн гаж онцлогоос болоод хоорондоо гэрлэснээс байж болох гэсэн таамаг бий. Хэт мунхаг шашинаас үүдэлтэй Африкийн бөөд тэдний бие эрхтэн машид хэрэгтэй байдгаас болж амьдрах гол орлогоо болгосон ангуучид цаг ямагт мөрдөн мөшгисөөр алж устгасаар иржээ.
«классик негр» хэмээгдэн нэрлэгдэх хялманг 2006 онд Танзанид (хамгийн бага тоогоор бодсон) 71 альбиносоос 31-г ангуучлан алж бөөд худалдсан түүх байгаа ажээ. Тэдний хэл, нүд, яс 50-100 мянган долларын үнэлгээтэй байдаг учраас үүгээр гаршсан байнга ангуучилж явдаг 25-50 насны энгийн Танзани иргэд байдаг байна.
Яагаад гэнэт эрэлт ихтэй болсон нь ДОХ өвчнөөс үүдэлтэй шашны мунхруулга байв. Танзанид ДОХ тусагсдыг бөө нар эмчилдэг ба түүний домыг хялман альбинос негрийн эд эрхтэнг оролцуулж хийдгээс болсон аж. 2009 онд Танзанид анхны хууль гарч 14 настай альбинос хүүг алж ашигласан нэгэн эрийг олны өмнө дүүжилж шийтгэсэн байна. Энэ шийтгэлээс хойш хүний мах идэгсэд болон бөөд зарж хөлжигсөд дор хаяж 5-8 жилийн ял эдлэхээс зугатаж альбиносын эрхтэнг тайрч авах үйлдэлд шилжсэн байдаг.
Одоогийн байдлаар 90 альбинос гар хөлөөсөө салж үлдсэн тоон баримт байна. Альбиносчуудын 98% нь 40 хүртэл насалдаг. Тэд 16-18 наснаас эхлэн нүд ба арьс нь нарны хэт ягаан туяанд өвчилж 30 наснаас дээш 60% нь арьсны хорт хавдраар, 60-80% хараа муудсаар сохрон 40 хүрэлгүй нас барцгааж байна.
Дэлхийн Фото Танин мэдэхүй
URL: