Н.Энхбаяр буруудвал олон хүн чирэгдэнэ

Экс Ерөнхийлөгч Н.Энх­бая­рыг 25-26 ширхэг үл хөд­лөх хөрөнгө, газар хууль бу­саар хувьчилсан, зар­сан гэх хэрэгт сэжиглэн шал­гаж бай­гаа талаар бид мэ­дээл­сэн.
Тэгвэл түүний төр, зас­гийн эрхэнд байхдаа зув­чуулсан байж болзошгүй үл хөдлөх хөрөнгө, газрын най­­мааны хэрэгт одоогийн төрд өндөр албан тушаал ха­шиж байгаа Н.Энхбаярын хуу­чин нөхдөөс нэлээд хэд нь холбогдож, чирэгдэж ма­гад­гүй байна.
Өөрөөр хэлбэл экс Ерөн­хийлөгчийг шоронд суу­вал хамт шорон руу ачиг­даж магадгүй улстөрийн хүйн холбоотой нөхдийнх нь та­лаар цухас өгүүлье.
Үндсэндээ Н.Энхбаярын холбогдсон асуудал улстөрд анх хөл тавьсан цагаас нь эхэлж байгаа гэнэ.
Н.Энхбаяр гэдэг орчуу­лаг­чийг анх Л.Энэбиш агсан улстөрд оруулж байв. Харин төрийн бүхий л том албан ту­шаалыг хашиж явсан Н.Энх­баяр өөртөө хань болно гэж бодсон олон залууг улс­төрд чирч оруулсан. Тэд нь Н.Энх­баярын сайн, муу бүхий л үйл хэрэгт хутгалдаж, ёстой л буяныг нь ч эдэлж, бузрыг нь үйлдэж явсан талаар олон нийтийн дунд домог шиг яриа хөвөрдөг.
Н.Энхбаяр МАХН-ын дар­га байхдаа МАСЗХ гэгчийг үүс­гэн байгуулсан. Тэрхүү МАСЗХ гэх “улстөрийн ц­э­цэр­лэг”-т хүмүүжиж, Н.Энх­баяр гэдэг эцгээр хөтлүүлэн улстөрд орсон залуус өнөөдөр бүгд л төрийн өндөр албан тушаал хашиж явна.
Тухайлбал УИХ-ын ги­шүүн Су.Батболд, Б.Чой­жил­­сүрэн, Д.Одбаяр, Д.Тэрбиш­дагва, Д.Ар­вин, Байгаль орчны сайд асан У.Барсболд, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, Бо­ловс­ролын сайд асан Н.Бо­ло­рмаа гээд хөвөрнө дөө. Товч­хондоо Н.Энхбаярын галын шугам дээр “Элсний 13” зогсдог байв.
Тэд бүгд л нэгэн цагт Н.Энхбаярын цай, хоолыг дө­хүүлж, гар хөлийнх нь үзүүрт зарагдаж байж улстөрд хөл тавьсан эрхмүүд. Бусдаасаа арай азгүй “Хадгаламж” банк­ны Ц.Чимэдцэрэн, Үйлд­вэр худалдааны дэд сайд асан Д.Сүрэнхор нар өдгөө аавын хаал­га татаж, Ц.Түмэнгэрэл нь улстөрийн золиос болж, цаазаар авахуулсан гэ­дэг. Гэх­дээ түүнийг цаа­заар ава­­­­хуулж байгааг хэн ч ха­­­­раагүй.
Зарим эх сурвал­жийн мэ­дээлж буйгаар Ц.Тү­­­­мэн­­­гэрэ­лийг гадаад руу ор­­­гуулсан гэх нь бий. Энэ нь ч үнэ­ний ортой. Ард­­чил­­сан хувьс­галын да­раах Мон­­голын бараг анх­ны дуу­­лиан шуугиантай цаа­зын ял бай­сан гэх боловч МАХН-ын томчууд гар хөл нь болж, мөнгө бос­гож явсан хүнээ тийм ч амар цаазалчихгүй л болов уу. Хар ухаанаар бодоход л хэ­рэв цаазлуулахдаа тулбал нэг үхэхээс хоёр үхэх биш гээд хэн хэний мөнгийг яаж угааж яваад ялд унаснаа тоо­чих байсан байлгүй дээ.
УИХ-ын гишүүн Б.Чой­жил­сү­рэнгийн хувьд Н.Энх­баярыг Ерөнхийлөгч байхад нь Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дэд даргаар нь ажил­ла­даг байв. Энгийн нэгэн ре­фе­рент залуу гэнэт тодорч, “Хурд” хэмээх компани байг­уу­лан “Цэнгэлдэх хүрээлэн”-гийн эргэн тойрныг орон сууц­­ны хороолол болгож бай­гаа. Өөрөөр хэлбэл Ерөн­хий­лөг­чийн мөн­гийг угаах болсон гэдэг.
Н.Энхбаярын шадар цэр­гүүдийн нэг байсан Д.Арвин өнөөдөр ч УИХ-д сууж л бай­на. Цэргийн ангийн амьд­ралаас эхтэй Д.Арвин Н.Энх­баярт наалдаж, босч ирсний хү­чинд өдий зэрэгтэй яваа. “Их тэнгэр”-ийг засах нэрээр төс­вөөс 600 гаруй сая төгрөг авч байсан гэдэг.
Эрхэм гишүүн Д.Тэрбиш­даг­ва Н.Энхбаяр хоёр эрт­ний үүх түүхтэй хүмүүс. 2000 онд Н.Энхбаяр намаа ши­нэчлэх нэрийдлээр баахан биз­нес­мэнийг элсүүлж, на­маа “чи­мэглэсэн”. Энэ үед “ТБД Андууд” худалдааны тө­вийн эзэн Д.Тэрбишдагва гэ­дэг нөхөр МАХН-д элсэж, улмаар мөнгөөр улстөр хийж эхэлсэн гэнэ билээ. Товчхондоо Н.Энхбаяр, Д.Тэр­­биш­­дагва хоёр албан тушаалыг мөнгө болгож хувирга­сан түү­хэн хүмүүс.
Н.Энхбаяр мөнгөтэй биз­нес­мэнийг намдаа татаж ав­сан даруйдаа Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд болгосон. Ул­маар 2002 онд ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж, олны нүдийг орой дээр нь гаргаж билээ. Тэр үед одоогийнх шиг хэн дуртай нь Элчин сай­даар явдаг байсан биш.
Н.Энхбаяр Д.Тэр­биш­даг­выг зүгээр ч нэг Элчин сай­даар явуулсангүй. Дипломат, ал­бан паспортаар өндөр үнэ­тэй виз гаргуулж, бизнес бол­гон мөнгө угааж эхэлсэн анх­дагчид гэж тухайн үед хэв­лэлээр хангалттай шуу­ги­сан юм­даг.
“Мөөмтэй пионер” хочит Н.Болормаа ч ялгаагүй. Н.Энх­­­баярын “гарын даа” бай­­­лаа. Нууц амрагийнхаа эхнэр­­­тэй үсдэлцэж, хамаг муу муу­­хай­гаа илчилсэн энэ эмэг­тэй Н.Энхбаярын буянаар Бо­ловс­ролын сайд, НИТХ-ын дарга, Хүүхдийн төлөө үн­дэсний төвийн дарга гээд то­моохон албан тушаалуудыг хашиж явсан. Өдгөө тэрбээр Н.Энхбаярын хууль бусаар хувьчилж авсан гэх “Өргөө” зочид бууд­лыг хувьчлахад гол­лох үү­рэг гүйцэтгэсэн хү­ний нэ­гээр тодроод буй.
УИХ-ын гишүүн хэмээх хүндтэй албан тушаалд ту­халж буй Н.Энхбаярын да­раа­гийн хүн нь Су.Батболд. Түүнийг Н.Энхбаяр л өөд нь татсан. Морь малнаас өө­рийг мэдэхгүй “бацаан”-ыг Н.Энхбаяр дэмжиж байж Төв айм­гийн ИТХТ-ын дарга бол­госон аж. Үүнээс хойш Н.Энхбаярын буяныг эдэлж, 2002 оноос хойш УИХ-ын ги­шүүн, Хууль зүй, дотоод хэр­гийн сайд, Засгийн газ­рын Хэрэг эрхлэх газрын дар­г­а зэрэг албан тушаалыг ха­шиж ирсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Д.Одбаярын эхнэр нь О.Цол­монтой эгч дүүсийн хүүх­дүүд. Иймдээ ч Н.Энх­баяр эхнэрийнхээ хамаатан залууг өө­­рийн­­хөө талд элсүүлж, улс­төрд хөтөлж оруулсан би­лээ.
Эхнэрийнхээ эгчийн нөх­рийнх нь нөлөөгөөр улстөрд орсон энэ эрхэм 2000 онд Дор­нод аймгийн Засаг дар­га болж, улмаар УИХ-ын ги­шүүн болсон. УИХ-д орж ир­сэн цагаасаа ахынхаа “ачийг ха­риулах” гэж арга ядах­даа Н.Энхбаярыг тойрон хү­­рээлдэг байсан хэсэг ги­шүүд­тэй хамтран “Элсний 13” гээ­ч­ийг байгуулж байлаа.
Тэгвэл өдгөө лааз өшиг­лөж яваа Байгаль орчны сайд асан У.Барсболд Н.Энх­бая­рын баруун гар нь байж билээ. Тэрбээр тусгай хам­гаа­лалттай бүсэд газар зарж Н.Энхбаярын хөрөн­гийн эх үүсвэрийг бүрдүүлдэг бай­сан гэсэн. У.Барсболд Н.Энх­баярын зараалаар дархан цаазат газраас дур мэдэн, хууль зөрчиж газар олгож, 100 сая төгрөгийн авлига ав­сан талаар “Эрх чөлөөг хэ­рэг­жүүлэгч нам”-ын дарга Ш.Тө­мөрсүх хэлдэг.
Ямар сайндаа л ма­най томчууд хааяа нэг сал­хинд гарч, гадныхныг зугаа­цуу­лах­даа янгир, аргаль, угалз зэ­рэг ховор амьтад буудаж, зочдынхоо нүдийг хужирлах гэхээр Байгаль орчны сайд нь зөвшөөрөл өгдөггүй. Энэ үед дээгүүрээ утас цохиж, Н.Энх­баярт хэл хүргэж байж У.Бар­сболдоос зөвшөөрөл ав­даг байсан тухай ярьдаг. Араб руу шонхор гаргадаг асуудал анх У.Барсболдоос эхэлсэн. Энэ нь  тэрхэн үедээ хөөрхөн мөнгөний бизнес болчихдог байлаа.
У.Барсболдын Н.Энх­баярт хүргэсэн хамгийн том тус нь Хөшөөтийн уурхай. Тод­руулбал У.Барсболд Бай­галь орчны сайд байхдаа Ховд аймгийн Хөшөөтийн уур­хайг стратегийн ач хол­бог­дол бүхий ордуудын жаг­саал­таас хасч, төрийн мэд­­лээс сугалан үлдээж чадсан юм. Ингэснээр Хө­шөө­тийг төр мартаж, У.Барс­бол­дын гавьяагаар Н.Энх­баяр өөр­төө авахаар са­наар­хаж эхэл­сэн гэнэ билээ. Хө­шөө­тийн уурхайд Н.Энхбаяр өөрийн­хөө нэрээр зүт­гээ­гүй. Эхнэр О.Цолмон нь Хөшөөтийн уур­хайд хувь эзэмшдэг Хя­тад, Хонгконгийн эзэдтэй сү­­жирч, заримыг нь Монгол дахь элчин, консулын ажил­тан болгохоор тохироо хийж явсан гэнэ лээ.
Мөн Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба гэж нө­хөр бий. Н.Энхбаярын э­х­нэр О.Цолмонгийн цүн­хийг барих гэж урд хойно нь гүйж, булаацалддаг байсан “бяц­хан” залуу нэг л мэдэх нь ээ сайд болчихсон юмдаг. Эх­нэ­­рийнх нь цүнхийг барь­даг байсандаа ч тэр үү Н.Энх­баярт Г.Шийлэгдамба шиг эрхэлж явсан нөхөр ховор.
Г.Шийлэгдамба Н.Энхбая­рыг Ерөнхий сайд байхад нь Дэд бүтцийн яамны харьяа Аялал жуулчлалын агент­ла­гийн даргаар томилогдон ажиллаж байгаад архинд орсон гэдэг. Н.Энхбаяр ч ал­­га­ны амт үзүүлж, албан ту­­шаал бууруулан дэд дарга болгосон гэдэг. Ха­рин даргадаа го­морхсон Г.Ший­лэг­дамба га­даадад үзэсгэлэн гар­гах нэрээр бусдад өндөр үнэ­тэй визний наймаа хийж, цаг­даад шалгагдаж байсан юм­даг.
Үнэндээ Г.Шийлэгдамба аялал жуулчлалыг хөг­жүүл­сэн гэхээсээ илүү хүрз барь­сан барилгачин хятадаар Мон­голыг дүүргэж өгсөн ач­тан.  Барилгын салбарт хя­та­­дууд чихсэнийнхээ хөл­сөнд даргадаа ямар хувь хүр­тээ­сэн нь тэдний хоорон­дын нууц хэвээр үлдсэн билээ.
Ц.Чимэдцэрэнгийн хувьд МАХН-ын хамгийн том сан­хүү­жүүлэгч байв. Н.Энх­баярын дэмж­лэгээр улстөрд орж, тэр ачийг нь ха­риулж намдаа үнэнч яв­сан нэгэн. Гэвч үнэнч явс­ныхаа хэрээр намынхаа нөхд­ийн хамт “Хадгаламж” банк­наас 14.3 тэрбум төгрөг завш­сан хэрэгт унаж, өөрөө ш­орон­гийн хаалга татсан.
Энэ хэргээс өнөөдөр тө­рийн то­моо­хон албан ту­шаалд за­ларч яваа хэсэг хүмүүс цэ­вэр үлдэж, Ц.Чи­мэд­цэрэн Сөүлд 14 тэрбу­маар казинод тоглосон бо­лоод ялаа үүрсэн са­наг­дана. Гэхдээ түүнийг намын хам­гийн том санхүүжүүлэгч байс­ны хувьд дээрх 14 тэр­бум төгрөгийг казинод бус намдаа хандивласан хэмээн хардах хүн олон байна.
Харин Үйлдвэр худал­дааны дэд сайд асан Д.Сү­рэн­хор өөрийнхөө ол­хио­гүйгээс шо­ронгийн хаал­га татсан гэ­хэд болно. Яам­ны­хаа ажилч­дын сарын ца­лин, барилга зас­варын мөн­гөөр мөрийтэй тог­лож, га­даад руу зугтсан. Ин­тер­полоор эрэн сурвалжлагдаж байсан түү nz ni jaahan zavgui bolchood balarchihlaa ­нийг өнгөрсөн жил ба­рив­чилж, 91.3 сая төгрөгийн хо­хирол учруулсан хэмээн бу­руутгаад дөрвөн жилийн хо­рих ялаар шийтгэсэн би­лээ.
Энэ мэтээр Н.Энхбаяртай ха­маатуулах улстөрчдийн нэр­­сийн жагсаалтыг бич­нэ гэвэл барагдахгүй. Дээрх нэрс олон нийтийн дунд Н.Энх­­баярынх гэсэн өмч шиг  л яригдаж ирсэн.
Тиймээс бид Н.Энхбаярын өлгийдөж “хүн” болгосон, түүнд өлгийдүүлснээрээ гэмт хэрэгт татагдаж магадгүй нөх­дийнх нь талаар цув­ралаар хүргэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих