Жастын Ш.Батүүгийн Шоронгоос бичсэн захидлын Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд хандсан хэсэг?

19337

Жич: 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийн талаар болон түүнд цөөн хэдэн үг хэлье гэж бодож байна. Уг нь миний ярьсан зүйлийг бүтнээр нь гуравдугаар сарын 19-ний өдөр гаргахаар тохиролцож өөрийнх нь хүсэлтээр хоёр цаг орчим ярилцлага өгсөн. Харамсалтай нь, миний яриаг таслан эсрэг утгатай эвлүүлэг хийж гаргасанд туйлын их гайхаж байна.

Өөрийнх нь хэлснээр, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж бодит үнэнийг олон түмэнд хүргэхээр ажиллаж байгаа гэсэн учир уулзаж, бичлэг хийлгэсэн билээ. Би бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа олон хүнд эргэх нэхэлгүйгээр бизнесийн хувьд хөл дээрээ босоход нь тусалж байсан. Тэдний нэг нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан билээ. Дөнгөж бизнесээ эхлээд сандруу явахад нь хүний хувьд сэтгэлээсээ дэмжиж байсныг сэтгүүлч маань мартаагүй байх гэж найдаад түүний хүсэлтийг зөвшөөрсөн. Ийм учраас өгсөн ярилцлагыг эсрэг утгатай болгон, эвлүүлэг хийнэ гэж санаанд орсонгүй. Уг ярилцлагыг 2018 оны гуравдугаар сарын 10-ны өдө0р 20-22 цагийн хооронд Баянгол ресторанд өгсөн ба хэрэв хоригдвол олон нийтэд хэт тэнцвэргүй байдал үүсгэж болзошгүй гэж үзсэн тул өөрчлөлтгүйгээр гаргана гэж найдсан. Энэ хэрэг 2013 оноос таван жилийн турш шалгагдаж байгаа тул хууль хяналтын байгууллага нь байр сууриа үнэн бодитоор илэрхийлнэ гэж үзэж байсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагад огт хандаж байгаагүй. Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ахмад хүний хувьд хэлэхэд, амьдралын амаргүй үеийг туулж байгаа үед итгэж болох хүн гэж найдаж, болсон үйл явдпын талаар бүх мэдээллийг өгч, үгийг минь тэр чигээр нь хүргэнэ гэж бодсон. Ярилцлагыг хэсэгчлэн авч эсрэг утгатай болгон олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь бурхны номоор ч, сэтгүүлчийн ёс зүйн хувьд ч туйлын тоогүй үйлдэл бөгөөд өнөө маргаашдаа болж байгаа мэт санагдаж байвч алс хэтдээ буцахдаа шороо тээх зам гэдгийг анхааралдаа авах бизээ.

Хүндэтгэсэн Ш.Батхүү


URL:

Сэтгэгдэл бичих