НӨХРИЙНХӨӨ ОХИНТОЙ ЧАЦУУ Л.СОЛОНГО ГУРВАН ХҮҮХДИЙН ЭЭЖ БОЛЛОО
Болгар улсын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд суралцаж байсан авьяаслаг дуучин Л.Солонго гурван хүүхдийн ээж боллоо. Манай уран бүтээлчид тэр тусмаа залуухан бүсгүйчүүд нь бийлэгжүү эртэй нийлээд уран бүтээлийн ажлаа орхин сураггүй болдог. Тэдний нэг нь дуучин Л.Солонго юм. Тэрбээр өөрөөсөө 20 насаар ахмад хүнтэй дэр нэгтгэн 2 хүүхдийн ээж болсон. Харин одоо гуравдахийг нь төрүүлэх гэж байгаа юм байна.
Түүний нөхөр бидний сайн мэдэх “Шөнийн захын” босс буюу НарМон ХХК-ыг үүсгэн байгуулагч. М.Хүрэлсүх нь ИЗНН-ын гишүүн бөгөөд БОНХАЖ-ын дэд сайдын албан тушаалд саяхныг хүртэл байсан нэгэн. Баянхонгор аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан чамгүй бэлтэй эр гэлцдэг. Урьд нь амьдрал зохиож байсан түүний хувьд, 2 хүүхэдтэй. Өөрийнхөө хүүхэдтэй чацуу дуучин Солонгыг хоёр дахь эхнэрээ болгосноос хойш хүүхэд төрүүлэх болгонд нь онцгой бэлэг барьдаг гэнэ. Эхний хүүхэд нь мэндлэхэд тоглоомын газар, удаах хүүхэд нь төрөхөд лексус 570 бэлэглэсэн байна.
Updown.mn
URL: