МАН залуу гишүүнээрээ туг тахих нь ээ…
Улс төрийн залгамж чанарыг эрхэмлэгч ууган нам хэмээн лоозогнох дуртай МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 28 настай хамгийн залуу нэр дэвшигч Д.Гантулга, 60 настай хамгийн ахмад нэр дэвшигч Д.Лүндээжанцан нарыг нэр дэвшүүлэн залгамж чанарын тухай рекламдсаар байгаад ахмадууд болон залуучуудаас олон мянган санал авч, үнэмлэхүй ялалт байгуулснаар олонхи болсон билээ.
Тэгвэл өнөөдөр МАН залуу гишүүнээрээ туг тахьчихлаадаа хэмээн халаглаж сууна. Учир нь 2016 онд Д.Гантулга хэмээх залуу олон мянган залуучуудын итгэл үнэмшлийг бадрааж, урам зориг бэлэглэж, Улсын Их Хурлын хамгийн залуу гишүүн болсон. Харин 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигчийн бизнесийн бүлэглэлийн мэдээллийг намынхаа даалгавраар олон түмэнд мэдээлснийхээ хариуд хүчингийн хэрэгтэн хэмээн цоллогдох болсон.
Тэгвэл 2018 онд өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад иргэний хувиар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр шийдсэн хамгийн залуу улс төрч болж байна. Гэтэл 2019 онд өнөөх бизнесийн бүлэглэлийн мэдээллийг нь дэлгэсэн АН-ын нэр дэвшигчийн одоогийн эрх мэдлийн нөлөөллөөр, хийгээгүй хэрэг үүрч, хүчингийн хэрэгтэн болж хувирвал яах вэ. Хэрэв тийм зүйл болж, МАН залуу гишүүнээрээ туг тахивал, хайран залуу хэрэгтэн болж, эхнэр охин нь өнчирч хоцор нь. Харин МАН 2020 оны сонгуульд итгэл зүтгэлээ өгөх залуу хүнгүй хоцорч, залуучуудын дэмжлэгээ алдах тийм л дүр зураг харагдаж байна.
Энэ бүгдийн эцэст МАН залуу гишүүнээрээ туг тахих уу, үгүй юу гэдгийг залуучууд бид халаглан, харж суух л үлдэж байх шиг байна.
Эх сурвалж: Улс төр судлаач, сэтгүүлч Б.Мөнх-Аюуш
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энхэр хүүхэд өнчрөнө ч гэх шиг ямар үхээ юу.Эхнэр нь салцын ш дээ.Олон хүүхэнтэй явалдаад эхнэр нь хаяад явцын.Энэ нийтлэлийг мань эр өөрөө захиалаад бичүүлчиж.Ийм захиалгын нийтлэл хэдээр бичдэг юм бэ.Заагаад өгөөч.Төрөөс хуссан мөнгийг нь ингэж бичиж чихнаа авая.
Арвин их зоосыг авчихаад ахиад албан тушаалыг нь гэнээ чоноо чоно наад хүүхэн чинь нахиулахгээд байгаа юм биш үү гантулгаа! Дахиад л бамбирдчихаач их л таашаасан юм биш үү
Огт гэмгүй амьтан ч бас биш бхаа энэ гантулга.
Хүчин хийсэн хийгээгүй нь хамаагүй ээ. Айлд очсон шоудаад хоноод явснаа ярьж байгаа нь хэвийн үзэгдэл шиг ярьдаг УИХ-н гишүүн яаж төрд байхым бэ