Жагар хүү дарга болохыг хүсээ юу даа

5ac5cf46581b61.12241862Жагар гэх “жаахан” бор залууг “Хатан туул”-д “хайр” зарлаж, хайрга дайргыг нь хамгаалах асуудлаар цээжээ дэлдэж, чихээ сортолзуулж явах үед нь дэмждэг байлаа. Туул голын сав газраас хайрга зөөж байгаа барилгын компаниудыг нь мөшгиж мэдээ мэдээлэл бэлтгэн, сониныхоо буланд шигтгээд л. Би ч гэлтгүй манай хэвлэлийнхэн чамгүй хамжилцсан гэж боддог.

Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга нь хориглосон захирамж гаргаж, ямартай ч үр дүнд хүрч байсан юм. За тэрнээс хойш манай хүн Туул голоо ярихаа ер нь байсан. Өнгөрсөн жил Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр НИТХ-ын дарга руу оймс шидсэн. Оймс шидээд л од болчихно гэж бодсон нь эндүүрэл байв. Хэвлэлд гарсан мэдээллээс харахад тэрбээр од биш овлигогүй нэгэн болж хувирсан. Түүнээс хойш Улсаа аврах үндэсний хөдөлгөөн хэмээн орон нутгаар давхиж яваа сураг гарсан. Мэдээж үүний цаана МАХН-ын дарга байгааг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Туул голын Жагар биш туг барьж турхирдаг нэгэн болсон.

Саяхан тэрбээр УИХ-ын хаврын чуулганыг эхлүүлэхгүй хэмээн хурал хийв дээ. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 5-ны өглөө 8:00 цагт төрийн ордны бүх хаалгыг бүсэлж, УИХ-ын гишүүдийг оруулахгүй. Аминдаа хайртай бол 76 гишүүд төрийн ордон руу битгий зүглээрэй” гэж заналхийлсэн. Арай үгүй байлгүй дээ гээд л өнгөрсөн. Гэтэл өглөө ажилдаа ирж явтал Төрийн ордны баруун хаалган дээр хэсэг хүмүүстэй зогсч харагдана. Төрийн ордныг бүсэлж жагсах юм байх. Иргэн хүн эх орныхоо болж бүтэхгүй асуудлаар жагсч бололгүй яахав. Гэхдээ энэ хүн туг өргөж улс төр хийхийн оронд Туул голоо яриад явсан бол өнөөдөр нийслэлийн жинхэнэ “од” байх байлаа. Залуу хүний зорилгын зам нь буруу жимээр салахаараа будаа биш шороо тээх вий гэж санаашрав.

Bolor-Erdene BALJINNYAM


URL:

Нэр: Асома бен Ладен Огноо: 9 April 2018

Наад хүүхэд чинь зүгээр шоу хийгээд яваад бдаг залуу бна лээ. Ийм хөөргөн хүмүүсийг жинхэнэ ашиглаж хөөрөгдөөд бгааг хүүхэд ойлгохгүй дүрдээ ороод явах юм даа.

Сэтгэгдэл бичих