БРИГАДЫН ГЕНЕРАЛ РУУ ХУРАНДАА ХУТГА БАРЬЖ ДАЙРЧЭЭ
Батлан хамгаалах салбарын дарга нарын хооронд харилцааны таагүй уур амьсгал сүүлийн жилүүдэд тогтох болсон гэж уг салбарт ажилладаг хүмүүс хэлдэг. Энэ байдал хурцдсан уу, эсвэл генерал цолын үнэлэмж эрс муудсанаас болсон уу, ямартай ч цол багатай нь цэргийг дээд цолтон руугаа хутга барьж дайрчээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болсон гэнэ.
БХЯ-ны Хяналт, шалгалт, үнэлгээний газрын ахлах мэргэлтэн, хурандаа Б.Наранбадрал ажил дээрээ халамцуу явж байхад нь бригадын генерал П.Доржсүрэн тааралдан ажлын байранд ийм байдалтай явж болохгүй хэмээн шаардлага тавьсан аж. Тэр даруйдаа хурандаа гэртээ харьсан гэнэ. Төд удалгүй хутга барьж ирээд бригадын генералд агсамнасан юм байна. Үүнийг мэдсэн батлан хамгаалах салбарын офицерууд “Энэ салбарт захирах, захирагдах хэм хэмжээ алдагдсан, генерал цолыг хавтгайруулан олгож, үнэ хүндийг нь унагасны харгай үүнээс харагдаж байгаа юм” хэмээж байлаа.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн гэнэ. Тус хэлтсийнхнээс лавлахад “Генерал, хурандаа нарын хооронд таагүй явдал болсон нь үнэн. Хэрэг бүртгэх тасагт үүнийг шалгаж байгаа. Батлан хамгаалах салбарынхан генералын гар гэмтсэн тухай ярьж байна гэсэн. Энэ нь ташаа мэдээлэл шүү” хэмээв. Батлан хамгаалахын дэд сайд нэг генералтайгаа шөргөөцөлдөж нэгнээ гэмтээсэн хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан ч тэгсхийгээд намжсан юм. Үүнтэй адил эр улсууд хоорондоо учраа олох байлгүй хэмээн тус салбарынхан ярилцаж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Цэргийн удирдах дээд байгууллага БХЯам, ЗХЖШ-т согтуу – “хурандаа”~ агсан тавиад Ахлах цолтон Генерал руугаа хутга мэс бариад даналзана гэдэг байж боломгүй зүйл биш үү.??!! УИХ, Засгийн газрын гишүүн, БХ-лахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа нар яагаад ямарч тайлбар мэдээлэл өгөхгүй таг чиг сууцгаагаад байна вэ.??!! Эсвэл БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн байцаагчийн хэлсэнчилэн эр улс тэгсгээд учраа олэо байх гээд сууж байна уу.? !!! Эсвэл БХЯам, ЗХЖШ-т ийм асуудал хэвийн үзэгдэл, байх ёстой зүйл болчихсон юм уу???!!! Анги, салбарын офицер, ахлагч нар ийм асуудал, хэрэг үүсгэсэн бол ямар их сүрийг үзүүлж яаж дээрэлхэж, сүрийг үзүүлж байгаа бол…!!! Энэ сэтгүүлч, сурвалжлагч нар энэ асуудлыг нэхэн хөөж сурвалжилга авч, ямар арга хэмжээ авсныг олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв байх шүү.!!! Эсвэл БХЯам, ЗХЖШтаб ингээд дараад өнгөрөөнө ~ гэж бодоод таг байна уу.??!!