Жүжигчин Р.Анхнямын 15 насаар ах нөхөр ХЭН гээч…
Урлагийн карьер дурлалт хархүү, шатам хайрын романс гээд Р.Анхнямын амьдралд дутуу гуцуу юм үнэндээ байсангүй. Ердөө 20 гаруйхан настай монголжуу төрхтэй, өв тэгш бие галбиртай бүсгүйн биеийг өөрийн уран бүтээлдээ мөнхлөх гэсэн найруулагчид бараг гэрийнх нь үүдэнд кино зохиолоо барин дугаарлаж байв.
Р.Анхням ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, дундаж гэр бүлээс гаралтай төлөвхөн бүсгүй. Ганц охиноо ханьтай болж, зээг нь тэврүүлнэ хэмээн хүлээх хүлээлт ч ээжид нь байсан. Гэтэл нэг л өдөр үүлгүй тэнгэрээс аянга ниргэж Р.Анхнямын хайртай залуу харамсалтайгаар амиа алдсан. Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй давилуун нас, амь насаа алдахаас ч үл эмээн бусдын өөдөөс эрслэн босохдоо цэл залуугаараа хорвоог орхино чинээ зүүдлээ ч үгүй байх.
Бараг суух гэрлэх дээрээ тулаад байсан, нэг насны хайр хэмээн хамаг нандин бүхнээ зориулж байсан хүнээ энэ орчлонд үгүй болоход турьхан бүсгүй арай ядан л хөл дээрээ тогтож байсан биз. Сэтгэлээ хатамжлан барих гэж хичээхийн хажуугаар талийгаачийн ар гэрийнхэн хөөрхий бүсгүйг чичлэн “Чамаас болж миний хүү өөд болсон” гэж дайрах. Яг энэ үеэс тэр дэлгэцэнд үзэгдэхээ болив. Угийн дуу цөөтэй дээрээ бүр ч ус балгасан мэт олны нүднээс нуугдаж орхив оо.
Энэ магадгүй түүний амьдралын хамгийн том даваа байсан биз ээ. Тэр гунигт өдрүүдийн дараа бүсгүй гал цогтой мэт дүрэлзэн асаж ямар л бол ямар хурц дүрд тоглохоо болив. Хүнд цохилтонд орсны улмаас хэсэгтээ урлагийн тайзнаа “мартагдсан дууль” болон замхрав. Олон жилийн дараа дахин дэлгэцнээ гарахдаа ихэд байрагшуу, төлөвшсөн бүсгүйн дүрээр олон ангит сериалд тоглон гарч ирсэн. Угаасаа түүний анхны олонд танигдах эхлэл “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ын даруухан бүсгүй байсан шүү дээ. Нэг үгээр байх ёстой байр, өөрийн орон зайгаа оллоо л гэсэн үг. Тэр бас өөр нэг зүйл олсон байсан нь нэг насны ханьтайгаа учирчээ.
Түүний амьдралын түшиг тулгуур нөхөр нь хэн байв?
Ямартай ч “Би байгаа шүү” гэдгээ тэр илэрхийлсэн боловч дахиад л сураг алдрав. Урлагийн салбарт шинэ залуу үе ч хүч түрэн бараг 7 хоногт нэг шинэ кино нээлтээ хийн үзэгчид ч хүмүүсийн нэрийг тогтоож ядан завгүй байх болов. Энэ хугацаанд Р.Анхням алга болохдоо амьдралын ханиа олсон байжээ. Тэр гунигт дурсамжийн дараа өмгөөлөх хамгаалах ах дүү цөөтэй, эцэг хүний нөмөр нөөлгийг үгүйлж байх үед Р.Анхнямын амьдралд нэгэн эр гарч ирсэн нь воллейболын спортын мастер, дасгалжуулагч Баярсайхан байлаа.
Р.Анхнямаас 15 насаар ах, өмнө нь хоёронтоо амьдрал үзсэн энэ эрийг МУГТ, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн аварга, буудлагын спортын тамирчин Д.Мөнхбаярын нөхөр байсан гэдгийг Монгол даяар мэдэх билээ. Тэдний салалт тухайн үедээ багагүй сенсааци дагуулж байсан юм. Хоёр амьдралаас хоёр хүүхдийн эцэг болсон Баярсайхан нэг хүүгээ өөр дээрээ өсгөж байв.
Р.Анхням нүдэнд дулаахан, даруу төлөв төрхтэй “хойт эх”-ийн шинэ стандарт бүхий дүрээр гарч ирэх болов. Түүний сонголт олон хүнийг гайхашруулж, олон эрчүүдийн зүрхийг зүссэн гэж хэлж болно. Р.Анхням дагавар хүүдээ үнэхээр амь. “Миний хүү индиго ш дээ” гэж хүн болгонд ярьж үр хүүхдээрээ бахархах эхийн сэтгэлээр нүүр дүүрэн инээмсэглэл цацруулдаг. Хүү нь ч бүсгүйг “Ээж, ээж” хэмээн тэр хоёр энэ амьдралд төөрсөн ч учирах л ёстой барилдлагатай гэдгийг нотлох аж. “Чонон сүлд” киноны нээлтэн дээр ч бүсгүйн хамгийн хүндтэй зочин бяцхан үр нь байлаа. Олны нүднээс ихэд жийрхдэг хайрт хань нь хүртэл тэр олон гэрэл зурагчдын хурц дуран хараа, хүмүүсийн шохоорхсон харцнаас эмээлгүй хүрэлцэн ирсэн.
URL: