Намайг нэр дэвшихэд гайхах хэрэггүй, дэмжээрэй

Өнөөдөр АН байгуулагдсан өдөр. Гэхдээ энэ намын суурийг тавьсан МоАХ-ны буюу Ардчиллын өдөр нь энэ сарын 10-нд тохионо. Тиймээс МоАХ-ны анхдагчдын нэг Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

-АН өнөөдөр “төрсөн өд­рөө” тэмдэглэдэг. Харин Ард­чиллын үндсийг тавьсан МоАХ-ныхон энэ сарын 10-ныг чухалчилж үздэг байх аа?
- МоАХ гэдэг байгууллага одоогоос 20 жилийн өмнө Мон­гол Улсад хүний эрхийн дуу хоолойг анх гаргасан.
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон ул­сад хүний эрхийн өдөр гэж тэм­дэглэдэг. МоАХ гэдэг айл анх бий болж байх үед АН гэж байгаагүй. Зөвхөн МАХН гэж байсан. МоАХ-нд нам, нам бусчууд бүгд багтаж бай­лаа. Тэрхүү Ардчилсан хол­­боо­ноос нам бий болсон нь АН.
МоАХ бол АН-аас ангид юм. 1990-ээд онд манайхан сайн мэддэг байсан. Харам­сал­тай нь мартамхай учраас март­чихсан бололтой.
Цаг хугацааны явцад МҮАН, Шинэ нам гэх зэр­гийн намууд гарсаар эр­гээд өнөөгийн АН болсон.
Гэхдээ ардчиллыг бу­лаал­даж анхдагч, хоёр­догч гэхээсээ илүү МоАХ Мон­голд анх бий болгосон дуу хоо­лой, хүний эрх, эрх чө­­лөө, шу­дарга ёс, тэгш, тө­рийн ху­ваарилалт шударга, бие биеэ хянадаг төртэй, ард тү­мэн эдийн засаг болон бу­сад зүйлд тэгш гараатай, хууль хяналтын өмнө тэгш байх гэх зэрэг зарчмууд бай­на уу, үгүй юу гэдэг нь маш чу­хал асуудал гэж бодож бай­на.
Аливаа зүйлийн ээж нь байснаар хүүхэд нь төрдөг. Үүн­тэй адил МоАХ байснаар Ард­чилсан нам төрсөн гэд­гийг хэлмээр байна.
-Үндсэндээ “Ишиг эврээ ур­гахаар эхийгээ мөргөнө” гэг­чээр МоАХ АН-д уус­чих­сан юм биш үү?
-Уусах байтугай, одоо­гийн байгаа үзэгдлээр АН МоАХ-г  байгаагүй мэтээр тоо­­­цох гээд байна. Эхийгээ бүү­ хэл орчноо, Монголын ард­­­­чил­­лыг мөргөчих гээд бай­­­на.
Уг нь АН миний бодлоор хүү­хэд нь эхийгээ сонсдог шиг МоАХ-гоо сонсож, үгийг нь авдаг, асуудаг, зөвлөлддөг байх ёстой. Үндсэндээ дээр нь МоАХ гэдэг байгууллага бий шүү гэдгийг мэддэг байх хэ­рэгтэй.
Өнөөгийн байдлаар тэд л төрийн эрхийг барьж, Мон­го­лын ардчиллын үндэс суурийг тавигчид юм шиг авирладаг. Үүнийг л эсэргүүцэж явсаар би нийгмийн хүн болсон.
-МоАХ-ныхон АН-ын­хантай ярилцаж зөвшилцөж бол­доггүй юм уу?
-Яах вэ, тухайн үед МоАХ-ны нийт гишүүдийн 80 хувь хүлээн зөвшөөрч, АН-ыг байгуулсан гэ­дэг ут­гаа­раа хүлээж авдаг байх. Над шиг болохгүйг нь шууд хэлдэг хүний тоо цөөр­сөн. Энэ 20 жилийн ху­га­цаанд манай холбооны ги­шүүд дээд тал нь 80, доод тал нь 50 нас хүрчихсэн. Өдий насныхныг хүн гэж сон­сож, харахаа больсон.
Тэр утгаараа МоАХ-г үгүйс­гэх байдал газар авсан.
-Тэр үед байгуулж бай­сан АН-ыг одоогийнхтой харь­­­цуулшгүй биз?
-Тэгэлгүй яах вэ. Тэр үеийн АН бол жинхэнэ ардчиллын тө­лөө дуу хоолойгоо нэгтгэ­сэн хүмүүсийн нэгдэл бай­сан. Одоо бол хөрөнгө, мөн­­гө­тэй, төрийн эрхэнд га­­ра­хыг хүссэн, ноёрхлоо тог­тоох гэсэн, ард түмнээ дээ­рээс ха­рахыг хүссэн да­ран­гуй­лагч­­дын нэгдэл болсон гэхэд хилс­дэхгүй.
-Тэгээд өнөөгийн энэ АН-д намынхаа төлөө гэх сэт­гэлтэй хүн байх юм уу?
-Cонгуулиас сонгуулийн хооронд ашиг хайсан хүмүүс л харагдаж байна. Сонгууль дөхөхөөр л ард түмэндээ хайр­­тай болж, ухаан ордог увай­гүй зангаа болих хэ­рэг­тэй. Олон түмнийг ингэж ба­сам­жилж болохгүй.
-Та ч нэг зүтгэхээрээ эц­сийг үзэх гэдэг хүн бо­лол­­той тууштай байх юм. Гэх­­дээ Ахмадын чөлөөт хол­бооны байраа яагаад өгчих­сөн юм бэ?
-Тэр байшин хотын захир­гаа­ны мэдлийнх. Тэд өөрс­дөө авсан. Бид байрыг нь авах­даа биш. Тэнд байгаа гад­ны хү­мүүсийг л үл зөв­шөөрсөн.
-Яагаад?
-Яахаараа Монголын өмч дээр нь байхад газрыг нь гад­ныхан авчихсан бай­даг юм бэ. Түүнийг нь зөв­шөө­рөх­гүй байсан юм.
-Одоо тэнд бизнесийн хү­рээ­ний л нэг барилга босох байх даа?
-Мэдэхгүй.
-Танай холбоонд тэнд ө­рөө өгөхөөр болоо юу?
-Үгүй, анхнаасаа тийм бай­гаагүй.
-Одоогийн энэ байраа тү­рээсэлж байна уу?
-Тийм, түрээслээд л. Ах­мадууд маань хөрөнгөө бос­гоод өөрсдийгөө санхүү­жүүлээд л байж байна. Эд маань зүгээр суудаггүй. Бээ­лий, бойтогхон хийнэ. Түү­ний­гээ борлуулаад холбоогоо сан­хүү­жүүлдэг.
-Холбооны байр чинь тийм байж. Харин хувийн хоёр өрөөг тань “Женко” Х.Бат­тулга өгсөн гэх юм. Та үнэхээр байр аваад амаа үдүүлж, чимээгүй болсон х­э­рэг үү?
-Горьдсоны гарз л гэж хэлье. Миний амьдрал огт тогтоогүй байна. Би хоёрхон өрөө байртай болох гэж хүн болж төрөөгүй. Тэгэх гэж нийг­мийн төлөө дуугарч, аж­лаа хаяагүй. Намайг “Жен­ко” Х.Баттулгаас байр ав­сан гэж бодож байгаа хү­мүүст ха­туу хэлчихье.
Би МоАХ-ноос хүний эр­хийн дээд шагнал авахад хоёр өрөө байр дагалдуулж өгс­өн юм. Хэрвээ намайг хэн нэгнээс байр аваад, ямар нэ­гэн байдлаар асуудлаа ший­дүүлээд дуугүй болдог гэж бодсон бол том эндүүрэл гэж хэлнэ.
-Гэхдээ гэнэт сургуульд сураад, нам жим болчихоор олон хүн хардаж байна шүү дээ?
-Би гудамжны хүн биш. Тий­мээс сурах ёстой. Байнга нерв­тээд байлгүй инээж, баясаж, уйлж, унтаж, амрах ёстой. Хүнд байдаг бүх хөд­лөл надад бий, байгаа. Би яагаад сурч болохгүй гэж. Хууль мэдэж байж л хуулийг луй­варддаг хүмүүстэй үзнэ. Нийгэмд бугшчихсан, сүл­жилд­чихсэн, идээлж, бээрлэ­чихсэн баргийн хүчээр зөв гольдролд нь оруулахааргүй, цаг хугацаа шаардсан муухай зүйлүүд их байна. Тийм болохоор намайг амьсгал ху­раасан цагт л дуугарахгүй нь гэж бод. Хэ­лээ хурцалж, зэвсэг бэл­дэж байгаад улам ч илүү дуу­гарна. Үүний тулд сурч бай­на. Тун удахгүй сар гарны дараа дуусна. Төгсөнө.
-Бас нэр дэвшинэ?
-Тэгнэ, нэр дэвшинэ. Мон­гол Улсад үндсэн хуулийг ба­талж, сонгох, сонгогдох эрхийн төлөө өөрөө мах цу­саа­раа тэмцсэн учраас тэр эр­хээ эдлэх ёстой.
-Бие даах уу?
-Бие даана. Надаас дор юу ч уншаагүй, улстөрд орж үзээ­гүй, хүмүүсийн амьдрал, зов­лон мэдэхгүй, ардчиллын тө­лөө явж чадахгүй, хүний эрх гэдгийг ойлгохгүй, зөв­хөн өөрийн аз жаргал, алдар нэ­рийн төлөө явдаг хүмүүс нэр дэвшээд байхад над шиг нийгмийн төлөө шатаж яв­сан хүн үр дүнгээ асууж нэр дэв­шиж яагаад болохгүй гэж.
Намайг нэр дэвшихэд гай­хах хэрэггүй. Харин намайг дэм­жээрэй гэж жирийн хү­мүү­сээс хүсмээр байна. Амин хувиар Г.Баасан нэр дэв­­шээ­гүй.
-Сонгуулийн суртал­чил­гаагаа хэтэрхий эрт эхэлж байгаа юм биш үү?
-Хүмүүс аль хэдийнэ эх­лүүлээд мөнгө, гэр та­раа­гаад, хо­рооны дарга на­­рыг ам­­рал­тад явуулаад эхэл­чих­сэн байна лээ. На­дад бусдыг ам­раах мөнгө байх­гүй. Өө­рөө цалингүй юм чинь. Би нэр дэвших эрхтэй. Эрхээ л эдэлнэ.
-Та чинь тэтгэвэргүй, ца­лингүй хүн үү тэгээд?
-Харин би энэ асуудалд л хэлмэгдчихдэг хүн шүү дээ. Тэтгэвэр байхгүй, олон хүүхэд гэхээр дөрөв байх ёстой. Гэтэл би гурван хүү­хэдтэй. Ахмад дайчин биш. Хийсэн ажлаасаа ганц төгрөг ч авдаггүй. Хүний хөгжил сангийн 21 мянга л миний аминд ордог юм.
-Бүдүүлэг л сонстох байх. Гэхдээ та өөр орлого­гүй гэж үү?
-Тийм. Газар шорооны төлөө хашгирч явсных эх нут­гийн буянаар өөрийн гэ­сэн мөнгөтэй болж байх шив дээ.
-Тэгээд танай гэр бүлийн орлого хэд юм бэ?
-340 орчим мянган төг­рөг.
-Завгүй болохоор жаг­саал цуглаан хийхгүй бай­гаа хэ­рэг үү?
-Даваа-баасан гарагт хи­чээл­тэй.
Жагсаал цуглааныг нэг хүн гараад л “За, жагсъя, за баяртай” гэдэггүй шүү дээ. Жагсаалын зорилгодоо хүрэ­хийн тулд бэлтгэл ажил маш их. Надад одоо жагсаал хийх байтугай тухтайхан бие засах ч зав алга.
Хүмүүс мөнгөтэй хүн хөлсийг нь төлчихөөр жаг­саж байгаад буухыг хэлдэг мэтээр ойлгоод байна. Би жагсаалыг байх ёстой утгаар нь хийдэг учраас надад маш том ажил.
-Тиймдээ л таны жаг­саа­лууд үр дүнтэй бай­даг байж ээ?
-Ихэнх нь зорилгоо биелүүлсэн. Газар шорооны төлөө, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, эх, хүүхдийн мөнгө, ахмад дайчдын орон сууны төлөө жагссан бүгд зорилгодоо хүрч нийгэмд ач холбогдлоо өгсөн гэж боддог.


URL:

Сэтгэгдэл бичих