Гэр хорооллын гудамж халтиргаатай, гэрэлтүүлэггүй, золбин нохдоор дүүрэн байна

Нийслэлийн удирдах ажилт­ны шуурхай хуралдаан өчиг­дөр боллоо.
Хуралдаанаар бай­гуул­лага аж ахуйн нэгжүүдэд ойр орчмынхоо халтиргаа гулгаа, хогоо цэвэрлэх зэрэг аж­лыг зохион байгуулахыг хотын ерөнхий менежер Ч.Бат үүрэг болгосны дагуу хол­­богдох мэргэжилтнүүд ажлын хэрэгжилтийг шал­гаж, гарсан зөрчил дутагдлын талаар танилцууллаа.
Шалгалтын дүнг Нийс­лэлийн Засаг даргын Там­гын газрын Шинжилгээ үнэл­гээний хэлтсийн дарга Ш.Наран танилцуулсан юм. Байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо цас, мөсийг бүрэн цэвэрлээгүй бай­сан нь шалгалтаар илэр­чээ. Мөн дүүргүүдийн удирд­лагуудад даруй анхаарах шаардлагатай бэрхшээлүүд тулгарч байсан аж.
Тухайлбал өнгөрсөн сард нийслэлийн хэмжээнд хал­тиргааны улмаас 227 хүн бэртсэн байв. Мөн гэр хороол­лын гудамжуудаар зол­бин нохой их байгаагаас болж өнгөрсөн сард 160 хүн нохойд уруулж, эмнэлэгт хүргэгдсэн хэмээн цаг­даагийн бай­гууллагаас мэдээл­сэн байна.
Шалгалтын явцад илэр­­сэн бас нэг чухал асуудал нь гэр хорооллын гудамжнуудын гэрэлтүүлэг. Цахилгааны шон дээр гэрэл суурилуулсан ч тэр нь асдаггүй байна. Яагаад гэрлүүд асдаггүй талаар хол­богдох байгууллагын ажилт­нуудаас тодруулахад гэрлээ жаахан орой асаана гэсэн хариуг хэлж байсан гэнэ.
Үнэлгээний дагуу Нийс­лэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хот ний­тийн аж ахуйн хэлтсийн дарга Л.Баатарцогт ойрын өдрүүдийн ажлын явц, үр дүнгийн талаар танил­цууллаа. Тэрбээр “Бай­гууллага, аж ахуйн нэг­жүүд ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэх ёстой гэсэн тогтоол гарснаас хойш явган замын цас цэвэрлэгээний ажил үр дүнгээ үзүүлж байгаа” гэсэн юм.
Мөн дүүрэг бүрт замын цас хайлуулах давс худал­даж авахад зориулан 8-10 сая, мөн хог цэвэрлэхэд зориулж, 10 сая төгрөгийг төсөв­­лөсөн байна. ОХУ-аас 270 тонн хайлуулах бодис хот руу ачигдсан нь энэ сарын 25-нд ирэх аж. Тиймээс энэ өвлийн материал нөөцийн хувьд дутагдах зүйлгүй болсон гэв. Харин орон сууцны хороол­луудын доторх зам талбай эзэнгүйдэж байгаа боловч ирэх оноос дүүргүүдийн ТҮК-иудтай хамтран бүсчилсэн байдлаар анхааралдаа авч ажил­лах  гэнэ.
Гэр хорооллын дундуур энэ жил нэлээд зам тавигд­сан ч улсын комисст хүлээл­гэж өгөөгүй байгаа болохоор хүлээлгэн өгсний дараа Захирагчийн ажлын алба хариу­цан ажиллана гэдгээ хэллээ.
Нийслэлийн хэвлэл мэдээл­лийн албанаас “Нийс­лэлийн удирдлагуудад хэв­лэл мэдээлэлтэй анхаа­рал сэрэмжтэй, зөв зүй­тэй харьцаж байхыг ан­­хааруулсан юм. Тус ал­банаас энэ онд 459 мэдээл­лийг ОНМХ-ээр нэгдсэн жур­маар нэвт­рүүлсэн байна. Өдөр тутмын сонин хэв­лэлд нийс­лэлийн удирд­лагууд­тай холбоотой 2411 мэдээ­лэл хэвлэгдсэн бол теле­визүүдээр1992 мэдээлэл цацагд­жээ. Харин сонинд өгсөн мэдээллүүдээс 98 мэдээ нийтлэл нь  нийслэлийнхнийг шүүмжилсэн өнгө аястай байсан бол 27 нь дүүргүүдийн Засаг дарга нарын буруу ташаа үйл ажиллагаатай холбоотой байжээ.
Нийслэлийнхний хийж бүтээ­сэн ажил нь хий­гээ­гүй болж харагддаг харин  хийгээгүй ажил нь хийсэн болж харагддаг бол­жээ гэдгийг ч хэлж байв. Энэ өвөл халтиргаа гул­гаа, гэр хорооллуудад хог их байгаагаас болж нийс­лэлийн удирдлагуудыг муу, сайнаар их бичих нь ойлгомжтой. Тиймээс нийс­­лэлийн удирдлагууд хэв­­лэл мэдээллийн бай­гуул­­­лагуудтай нэлээд ан­­хаа­ралтай зөв зүйтэй хан­­дах хэрэгтэй хэмээн ан­хааруулсан.
Хуралдааны төгсгөлд нийс­­лэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын за­хи­рагч Г.Мөнхбаяр Захи­­раг­чийн ажлын алба­ны­ханд хэд хэдэн ан­хаарах шаард­лага­тай асууд­­лыг хэлсэн юм.
Тэр­бээр Л.Баатарцогт дар­гын ажлын явцын талаар мэдээлс­­нийг нийгмийн бодит байдалтай нийцэхгүй байна гэв. Түүнчлэн  “Ний­тийн эзэмшлийн зам талбайн урсгал зардал, гэр хороолол, нийтийн эзэмш­лийн зам талбайн гэрэл­түүлэгт шаардлагатай урсгал зардлыг нэмэгдүүлэх болом­жийг бүрдүүлж өгөөд байхад тооцоо судалгааг нь гар­гаад ажиллаж чадахгүй бай­на” хэмээн анхааруулж байлаа.
Мөн “Нийтийн тээврийн газ­рын хамт олонд сан­хүү­гийн хувьд ямар нэгэн хүнд­рэлтэй асуудал байхгүй бол­сон учир иргэдийн хүсч буй, боловсон үйлчилгээ, үйл ажиллагааны хариуцлагад нь хяналт тавьж ажиллах нь зүй­тэй” хэмээсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих