Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоно

19197

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас хүүхдийн мөнгийг нэмж 228 мянга орчим хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн байна.

Ингэснээр 4 дүгээр сарын 1-нээс эхлээд 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авах аж.

2018 оноос зорилтот бүлгийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор 164.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан байсан юм.

Харин нэмж олгох мөнгийг төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулах боломжтой гэж үзжээ.

Монголын нийт хүүхдийн тоо нэг сая гаруй. Үүнээс 600 мянга орчим хүүхэд сар бүрийн 20,000 төгрөгөө өвч байсан юм. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр хүүхдүүдийн 80 орчим хувь нь тэтгэмжээ авдаг болж байна.

Мөн 10 дугаар сараас цалин нэмэх тооцоогоо ирэх оны төсөвт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл бүрджээ.


URL:

Сэтгэгдэл бичих