Өвөрхангай аймагт 22.9 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ

Өвөрхангай аймагт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14.5 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4.1 тэрбум, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум, сумдын орон нутгийн хөгжлийн сангаар 1.8 тэрбум, автозамын сангийн хөрөнгө оруулалтаар 463.4 сая төгрөг нийт 22.9 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Үүнээс 2.261.0 сая төгрөгийг өмнөх онуудад хэрэгжиж байгаад дуусаагүй 5 ажилд, 11.114.1 сая төгрөгийг шинээр барих 22 барилга угсралтын ажилд, 2.245.0 сая төгрөгийг 23 засвар шинэчлэлийн ажилд, 7.285.1 сая төгрөгийг бусад ажил үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөжээ.

19190

Шинээр баригдах барилга байгууламж, их засварын ажлын зураг төслүүдийг боловсруулж дуусан, гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг зарлаад буй аж.


URL:

Сэтгэгдэл бичих