АТГ-ын дарга Х.Энхжаргалд С.Баяр, Д.Зоригт нарыг шалгах эр зориг алга

712-1522779057p1c2djoo141s4vilo1qvtu6i1v2b3Өнгөрсөн Ням гарагийн орой Сангийн Сайд, ЗГХЭГ-ийн дарга асан, “ЭрдэнэсМонгол” компаний захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан нарыгалбадан баривчилж, улмаар яллагдагчаар татан, 30 хоног саатуулахаар болоод байна. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гадаададаас ирмэгц саатуулах аж.

Эдгээр улс төрчдийг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж буй юм. Гэвч энэ бүхнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрийг нь огцруулах сургаар хийж буй жүжиг гэх үзэх хэсэг ч улс төрийн хүрээнд цөөнгүй байгаа аж. Үнэхээр ч  ОюуТолгойн гэрээтэй холбоотой асуудлаар тухайн үеийн эрх мэдэлтнүүдийг шалгаж буй атлаа уг гэрээ байгуулагдах үед Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр, уг ажлын хэсгийн ахлагч байсан Эрдэс баялаг, Эрчим Хүчний сайд асан Д.Зоригт нарыг шалгахгүй байгаа нь гайхал төрүүлнэ.Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн билээ. Энэ нь Авлигалтай Тэмцэх Газар үнэхээр Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг шалгаж, үнэн мөнийг нь олох гэж байна уу? эсвэл Х.Энхжаргал улс төрийн тоглолт хийж, АН-ынхнаар “туг тахих” гэж байна уу? гэсэн асуултыг эрхгүй тавихад хүргэж буй юм.
Юутай ч АТГ-ын дарга Х.Энхжаргалд С.Баяр, Д.Зоригт нарыг шалгах эр зориг, хүсэл сонирхол одоогоор алга бололтой. Х.Энхжаргал нь УИХ-ын дарга М.Энхболдын дотны найз бөгөөд өөрөө ч үүнийгээ  АТГ-ын Олон Нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.
Х.Энхжаргалын товч намтар
Х.Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль,
1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр,
1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.
1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч,
1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч,
1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга,
2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга,
2008-2012 онд Замын Цагдаагийн Газрын дарга,
2015-2016 онд Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.
2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор Авлигатай Тэмцэх Газрын даргаар томилогдон ажиллаж байна.
Э.Мягмар
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих