Төрийн мөнгөөр хөлжигсөд

15227291775ac300d9077ae“Гацуурт”-ын  Л.Чинбат  хоёр  найздаа гурван тэрбум төгрөг  бэлэглэсэн гэв үү

Ийм мэдээлэл цахим  ертөнцөд шуугиан тарьж байна. Тодруулбал, “Гацуурт” ХХК-ий ерөнхий захирал Л.Чинбат ХХААЯ-аас махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэнэ хэмээн тендерт ялж,  гурван тэрбум төгрөг зээлсэн авч өнөөдрийг хүртэл өрөө ямар нэг байдлаар барагдуулалгүй явж иржээ.   Уг  хэрэг явдал ХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайгийн үед болсон байна. ХХАА-н сайд асан Р.Бурмаа  бүхэл бүтэн яамыг “муриж” орхисон Л.Чинбатад өрөө төлөхийг  удаа дараа сануулж, ирж уулз эсвэл өрөндөө үхрийн махнаасаа нийлүүл  хэмээсэн ч Л.Чинбат ноёнтон сайдын үгийг үл тоон шилээ харуулж давхисаар арав гаруй жилийн нүүр үзэж байгаа аж. Эх сурвалжийн өгүүлж буйгаар, ХАА-н салбарт нөлөө бүхий  эрхмээр тодорч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар  цолоор энгэрээ мялаасан “Гацуурт” ХХК-ий захирал  Л.Чинбат  төрөөс авсан гурван тэрбум төгрөгөө дотны найз болох Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны Ерөнхийлөгч “Шим” группын ерөнхийлөгч Л.Цандэлэг болон “Анх тамир” ХХК-ий захирал Ш.Норовсамбуу нарт бэлэглэсэн байж магадгүй гэнэ. Дашрамд өгүүлэхэд,  Л.Чинбат захирал  яамтай байгуулсан гэрээнийхээ дагуу зээлээ цаг хугацаанд нь төлсөөр ирсэн бол ХАА-н салбарт бизнес хийх хүсэл тэмүүлэлтэй олон арван жижиг, дунд үйлдвэрлэгчид, газар тариалан эрхлэгчдэд хөл дээрээ босох боломж бүрдэх байсан нь гарцаагүй.   Түмний мөнгөөр хөлжигсдөд төр төмөр нүүрээ харуулсаар байгаа билээ.  Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй хийсэн  гэх асуудалд  холбогдсон хүмүүсийн араас  төрөөс зээлсэн мөнгөө төлөхгүй, найз нартаа бэлэглэсэн байж болзошгүй гэх зүйлд нь АТГ эрүү үүсгэн шалгах нь гарцаагүй.

 Г. Лхагвасүрэн

http://www.imedee.mn/read/2345f9ba


URL:

Нэр: Бузар луйварчин мөнгөө төл!! Огноо: 8 April 2018

ийм л бузар новшнууд сайн бизнесмэн нэр зүүгээд Бөхийн өргөөг хүртэл авах гэж улайрч байна. Энэ чинбат гэгч алт ухаж, маниуыг амьдрах аргагүй болгон байгальс сүйдэлчээд одоо төрийн мөнгийг дээрэмдэж аваад Сайн бизнесмэн, сайн эр, сайн улст төрч нэр хулгайчуудаар өөртөө өгүүлсэн Бузар ЛУйварчин! Бузар луйварчин мөнгөө төл!!

Сэтгэгдэл бичих